Өглөөг өөдрөг угтах энгийн аргууд
Бид өглөөд өөрийгөө хүчлэн байж босоод ажил сургуульдаа явцгаадаг. Ихэнхи хүмүүс дутуу унтсанаасаа ч юм уу эсвэл ажил сургуулиа өөрт хэтэрхий хүнд мэтээр хүлээж авдгаас шинэхэн өглөөг баллаж орхидог ч байж магадгүй шүү дээ. Тэгвэл уншигч бүсгүй доорх мэдээллийг хэдхэн хормын зав гаргаад уншаарай. Зурагт үзэх, одоо цагт өргөнөөр ашиглах болсон фейсбүүк болоод түүний орчимд болсон зүйлсийг уншиж, цаг нөхцөөхийн оронд дараах хэдэн аргуудыг мэдээд аваарай. Амьдрал өөрөө сайхан шүү дээ.

Сэрээд л суниагаарай. Таны бие бүхэл шөнийн турш хэвтээ байрлалтай байсан гэдгийг бүү мартаарай.

Халуун зүйл уу. Зүгээр л халуун цай, кофе юу ч хамаагүй уугаарай.

Тэмдэглэл хөтөл. Өглөө сэрэнгүүт таны тархи, оюун ухаанд юу болж байна тэр бүгдийг тэмдэглэж ав. Үүнд 5 минут л хангалттай.

Амттай бас тустай зүйлийг ид. Уураг болон нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү тохиромжтой.

Бясалгал хий. 5 минутын турш нүдээ аниад өөрийн амьсгалыг чагнаад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Юм унш. 5 минут сонирхолтой зүйл уншихад таны тархи нойрноосоо сэргэнэ. Гадны киноноос харахад л өглөөний кофетой сонин уншиж суугаа харагддаг.

Бүжиглэ. Дуртай ая, дуугаа сонсож байгаад бага зэрэг бүжиглэхэд л болно.

Дуртай хувцсаа өмс. Олны анхаарлыг татсан өвөрмөц, хурц, тод өнгийн хувцас өмсөж болно шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.