21 - р зууны Саудын Арабын гүнжтэй танилц
Энэ дэгжин эмэгтэй бол Саудын Арабын гүнж Дина Абдулазиз аль-Сауд юм. Гэхдээ яагаад толгойндоо алчуур боож, гэвлүүр зүүж , биеэ далдлаагүй юм бэ гэж гайхаж байна уу? Түүний жирийн нэгэн иргэнээс ялгаатай зүйл нь энэ. Учир нь тэрээр D’NA брэндийн зохион бүтээгч бөгөөд хувцас загварын өндөр мэдрэмжтэй эмэгтэй юм. Богино үс, дэгжин даашинз, сайхан биетэй царайлаг гүнж нь Саудын Арабын хунтайж Абдулазиз бин Нассер Бин Абдулазиз Аль-Сауд гэрлэсэн бөгөөд тэд 3 хүүхэдтэй.
Саудын Арабын эмэгтэйчүүд нүүрэндээ гивлүүртэй, үргэлж нэг хувцастайгаа амьдарсаар дуусдаг хатуу дэг жаягтай улс. Энэ хатуу ертөнцөд өөрийн эрх дураар амьдарч буй түүнтэй олон эмэгтэйчүүд атаархдаг байж болох юм. Гэхдээ Араб эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй адил эрх чөлөөтэй, дуртай хувцасаа өмсөх ёстой гэх дохио болгон хүлээн авч байгааг үгүйсгэхгүй юм

Тэрээр барууныг хэв загварыг өөрийн уламжлалт хувцастай тун аятайхан хослуулж чаддаг.

D’NA брэндийн зохион бүтээгч бөгөөд түүний зөвхөн хувийн урилгаар үйлчлүүлэх боломжтой аж.

Тэрээр лалын ертөнцөд тохирсон, үндэсний хэв маяг шингэсэн хувцас урладаг

Түүнд олон алдартай дизайнер найзууд бий

Тэрээр Нью - Йорк хотноо удаан хугацаанд амьдарч байсан бөгөөд түүний хэв маягт энэ амьдрал нь их нөлөөлжээ


Тэрээр барууны бүсгүйчүүдээс дутахааргүй сайхан харагдаж байгаа биз ...

Түүний Дорнын хэв загвар ...

Гүнж Саудын Арабын хунтайж Абдулазиз бин Нассер Бин Абдулазиз Аль-Сауд гэрлэсэн бөгөөд тэд 3 хүүхэдтэй. 1 охин болон 2 ихэр хүүтэй юм.

Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ байх хамгаас дуртай

Түүний ийм хэв маягт хүмүүс шүүмжлэлтэй ханддаг ч өөрийн үзэл бодолдоо үнэнч байхаа зоригтой хэлдэг ажээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







