2014 оны супер туралт буюу 127 кг хаясан бүсгүйн түүх

Та бүхэндээ 2014 оны супер туралтыг танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ бүсгүйг Эмма Сили гэдэг. Тэрбээр төрөл төрөгсдийнхөө гуйлтыг эсэргүүцэн өөрөө зүтгэсний хүчинд 127 кг хаяж чаджээ.

 

Эмма Сили турахаасаа өмнө. Энэ зураг дээр тэрбээр 181,5 кг жинтэй байсан. 

Тэрбээр жин дээр зогсолгүй маш удсан бөгөөд нэг л өдөр өөрийгөө жинлэж үзээд ухаан алдах дөхжээ. Ингээд ямар нэгэн юм хийх ёстой гэдгээ гэнэт ухаарсан байна. 

 

Харин Эммагийн төрөл төрөгсөд түүнийг улсын эмнэлэгт хандахыг зөвлөжээ. Хэрвээ тэр эмнэлэгт хандсан бол өөхөө соруулах мэс засалд орох боломжтой байлаа. Ийм мэс заслыг улсын хөтөлбөрийн хүрээнд татвар төлөгсдийн мөнгөөр хийдэг. Гэтэл энэ мөнгийг хэрэгцээтэй хүмүүст нь зарцуулбал хавьгүй дээр гэж бодсон Эмма бие даан турахаар сэтгэл шулууджээ.

 

Ингээд бүсгүй биед ашиггүй, илчлэг өндөртэй хоолноос татгалзаж, чанга дэглэм барьж, гэртээ биеийн тамирын дасгал хийж эхэлсэн байна. 

Дасгалаас гадна Эмма гүйж, дугуй унаж эхэлжээ.

Түүний хийсэн хөдөлмөр ч талаар болсонгүй. Ингээд та бүхэндээ шинэ Эммаг танилцуулж байна. 

 

Эмма Сили 127 кг хаяж, 181,5-аас 54,5 кг жинтэй болж чаджээ.

Эмма өдгөө өөртөө илүү итгэлтэй болж, толинд өөрийгөө ч харах дуртай, дэлгүүр хэсэх ч сонирхолтой болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (183.177.97.14) 2016-04-20 18:38:26
Мэдээлэл нь ядмаг юмаа анхаарч ажилмаар юмаа
mungu (183.177.100.90) 2015-02-10 11:31:34
Оройны мэнд Хоёрдах удаа зайрмагаа хийлээ туршлагтай болсон чин -хурдан болов1 кг 120 граммаас 295- шоколадтай бусдын-цөцгийтэй яг орос мороженое шиг амттай Маргаашнаас өөрийгөө эрхлүүлнэ дээ-хе-хе Мартсан бол орц250 мгр сүүнд 100 грамм элсэн чихэр нэмээд миксердэнэ дараа 3 түүхий өндөгний шарыг НЭГ НЭГЭЭР нэмээд миксердээд 500 грамм Таты крем нэмээд миксердээд өтгөн болохоор 200 грамм цөцгий нэмээд миксердэнэ Тустай 295 грамм аваад 3-4 цайны халбага хуурай какао нэмээд миксердээд-шоколадтай зайрмага болноо амжилт Таньд хэрэгтэй зөвлөгөө-н зураг Таньд хэрэгтэй зөвлөгөө-н зураг Таньд хэрэгтэй зөвлөгөө-н зураг Like · · Share · 50231
12 (59.10.0.246) 2014-12-17 13:48:54
тэгээд тэр их унжсан арьсаа яасан юм болоо ийм мх хэмжээний жин хасахлээр арьс нь авах юмгүй унжсан байна ёстойдоо