Бие биедээ зориулагдсан мэт алдарт уран гулгагчид дэлхийн дээд амжилт тогтоолоо
Пёнчань 2018 өвлийн олимпийн өдрүүд үргэлжилсээр... дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдсээр ... Энэ удаад Канадын хос уран гулгагчид дэлхийн дээд амжилтыг эвдэж, олимпийн алтан медалийг хүртлээ. Тэд 2010 онд Канадын Ванкувер хотод зохиогдсон өвлийн олимпоос алтан медаль, 2014 оны Оросын Сочи хотноо болсон олимпоос мөнгөн медаль хүртэж хэдийнэ олон сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн шилдэг тамирчид юм. Tessa Virtue 28 настай , Scott Moir 30 настай бөгөөд тэднийг алтан мдель хүртсэнд олон сая үзэгчид баяртай байна.

Тэд 1997 оноос хойш хамтрагчид болсон бөгөөд 2004 онд Канадын өсвөрийн аварга болсоноор тэдний амжилт эхэлсэн юм. 8 удаа Канадын үндэсний аварга болж, 2007 онд "Өсвөрийн Дэлхийн аварга" - аас алтан медаль ,3 удаа буюу 2010, 2012, 2017 онд Дэлхийн аваргаас алтан медаль, 2010, 2018 оны олимпоос алтан медаль хүртсэн Канадын түүхэн дэхь хамгийн удаан хамтдаа гулгаж буй уран гулгагчид юм. Харин одоо тэд Канадын төдийгүй дэлхийн дээд амжилтын эзэд боллоо.
Харин олон үзэгчдийн дунд тэд хос уу, хайр сэтгэлийн холбоотой юу гэсэн асуулт үлдэж байна. Тэдний финалын үзүүлбэр




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







