Хөхний сүү чинь багасаад байна уу?

Эх сүү сайтай байх нь хөхний том жижгээс огт хамаарахгүй. Бас өөрийнх нь ээж нь хэр сүүтэй байснаас хамаардаг гэдэг ч баттай биш. Ердөө л тухайн эхийн биеийн онцлогоос мөн хэр сайн унтаж амарч хэр хангалттай хооллож байгаагаас л шалтгаална.



Хөхний сүү багасахад ээжүүд маань юун түрүүнд угжих гээд байдаг. Эхийн сүүг юугаар ч орлуулшгүй шүү дээ. Угжих гэж яарахаасаа өмнө сүүгээ сайжруулах арга хэмжээ авахыг зөвлөж байна.
- Хамгийн чухал нь хангалттай сайн унтаж амрах. Хүүхдээ унтах үед дагаж унтаад л байх хэрэгтэй.
- Цай, ус, шингэн зүйл хангалттай уух. Жирэмсэн байх хугацаанд биенд хуримтлагдсан тарга төрсний дараа бидний уусан шингэнтэй нэгдэж сүү болдог гэж байгаа. Ус их уулаа гээд сүү амт чанаргүй болно гэж байхгүй.
-Тэжээллэг хоол хүнс хэрэглэх.
- Ядрахгүйг хичээх.
- Эхний саруудад турах гэж огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх. Мэдээж энэ их гэдэс харвингаас салмаар л байгаа. Гэхдээ хүүхэд хөхөндөө цадахгүй байх шиг хэцүү юм байхгүй шүү.
- Эхийн сэтгэл санаа маш чухал. Яанаа сүү маань багасаад байна гээд бодоод байвал багасаад л байна.
- Далайн байцаа, үхэр хонины чанасан гүзээ мөн шар будаатай цай сайн сүү оруулдаг шүү. Гүзээний салат хийж идээрэй.
-Мөн сүү оруулдаг цайнууд байдаг. Бүр болохгүй бол авч хэрэглэж үзээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.