БАЯРТАЙ, НЭГЭН ХЭВИЙН УЙТГАРТАЙ АМЬДРАЛ МИНЬ!!!

Хүзүү, нурууны хооронд часхийтэл хатгуулахад сая л компьютерийнхээ өмнөөс холдож “завсарлах” шаардлагатайгаа саналаа. Амралтын өрөө рүү ус хийж авахаар явахдаа “Нэг цаг ажиллаад заавал завсарлага авч байх, ус тогтмол сайн ууж байх...” гэх мэт ойрноос өөртөө мөрдлөг болгохоор чармайж байгаа ч төдий л сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа дүрмүүдээ өөртөө дахин нэг сануулав. Оффисынхоо цонхны өмнө зогсоод амсхийхдээ шилэнд ойн өөдөөс минь ширтэх ядруу царайтай, хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ хөхөрч унатлаа инээсэн юм бол доо гэмээр танил дүрс өөрийн эрхгүй бодолд дарагдуулж орхилоо. Ажилдаа дарагдаад өдөр хоногууд нэгэн хэвийн өнгөрч байгааг анзааралгүй лав л нэлээд хугацаа өнгөрсөн байх ёстой. Гэхдээ ганц би тийм биш байх л даа. Эмэгтэйчүүд маань өдөр тутмын ажил, амьдрал, хүүхэд, гэр бүл гээд амьдралын их шуурганд өрөөлийн төлөө гэсээр өөрийгөө мартчихдаг нийтлэг гэмтэй улс.

Тогтсон ажилтай, гэр бүлтэй бүсгүйчүүдийн өдөр тутам хийдэг нийтлэг зүйлсийг л нэг харчихъя. Ихэнх албан байгууллагын ажил 09:00 цагаас эхэлнэ. Ажил үүргийн хуваариас шалтгаалаад зарим өдөр ачаалал ихтэй, зарим өдөр үр бүтээл муутай өнгөрнө. Гадуур хөөцөлдөх ажил ихтэй үед замын түгжрэл, цаг нар хоёртой уралдсаар нэг л мэдэхэд өдөр өнгөрчихнө. Хааяадаа урилгын тоглолт, арга хэмжээнд оролцох ч давтамж нь бага. Ажлын ядаргаа, хурааж хуримтлуулсан стрессээ гадагшлуулж алжаалаа тайлъя гэвэл санаа нийлсэн найз хүүхнүүдтэйгээ “партидах”, муугаар яривал “хов базах”. Үүнээс өөр гарц байхгүй ч юм шиг. Гэхдээ өөрийгөө хэт тусгаарласнаас болоод ингээд уулзах хүн ч ховор болсон байх нь олонтаа.

Ерөнхийдөө нэг иймэрхүү гэр, ажил, хүүхдийн цэцэрлэг, хааяа парти гэсэн маршрутаар амьдрал өрнөөд байх шиг. Нэг талдаа амьдрал болоод байвч зоосны нөгөө талд бид өөрсдөө ч мэдэлгүй цаг үеэсээ хоцорсон, өөртөө анхаарал тавьдаггүй, ямар ч хүсэл сонирхолгүй, амьдралын урсгалаар урсаж явдаг нэгэн болчихсон байх вий.  Бүр цаашилбал, нөхөр нь өөрт нь сэтгэл дундуур явах болсон, хүүхдүүд нь ээжээсээ “ичдэг”  тохиолдлууд ч бий. 

Тэгээд би бодлоо л доо. Амьдрал яг нэг хэсэг хугацаанд яваад нэгэн хэвийн болоод эхэлдэг. Ийм үед амьдралынхаа хэмнэлийг өөрчилж арай сонирхолтой болгох зүйл сэдэж хийх ёстой юм болов уу. Тэр хэмнэлээрээ хэсэг яваад дахиад нэгэн хэвийн санагдаж эхлэх үед дахин өөрчлөх гэх мэт. Надад ч бас ийм л үе ирээд байгаа бололтой. Нэгэн хэвийн урсан өнгөрөх өдрүүдэд өнгө гэрэл нэмэх ямар нэг “өөр” зүйл хийхгүй бол бүр л бүүдийгээд байх шинжтэй.

Тэгээд багагүй эрэл сурал болсны эцэст яг өөртөө хэрэгтэй зүйлийг олж авсан шүү.  Бодоод байх нь ээ, бүсгүйчүүд бидэнд тэгвэл гоё юм, ингэх юмсан гэж бодсон хэрнээ хэрэгжүүлэлгүй хойш тавьсан зүйлс олон байдаг юм байна. Харин тэр бүхнийг маань цогцоор нь өгөх сургалт байна гэхэд итгэмээргүй, гайхалтай санагдсан.  Энэ бол “Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжлийн цогц сургалт. Над шиг асуудалтай, асуулттай байгаа болон өөрийгөө хөгжүүлж, өөрчлөхийг хүсч байгаа бүсгүйчүүдтэйгээ энэ бүхнийг хуваалцахгүй байж тэссэнгүй.

Юу гэхээр “Амжилтын жор” цогц сургалт эмэгтэй хүнийг жинхэнэ утгаар нь “бүтээх” гурван цогц сургалтыг багцлан санал болгож байгаа юм. Үүнд: Гоо сайхан-НҮҮР БУДАЛТ, хөдөлгөөн, эрүүл мэнд-БҮЖИГ, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ-уудыг нэг сарын хугацаанд мэргэжлийн багш нарын тусламжтайгаар авч, богино хугацаанд бодит өөрчлөлтийг өөртөө хийнэ. Эмэгтэй хүнийг зөвхөн гадаад хэлбэр бус, дотоод агуулга талаас нь өөрчилж, хувь хүний хувьд өсөн дэвшсэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг эмэгтэй болгох нь тэдний зорилго. Найз минь, та ч бас миний нэгэн адил эрэл сурал хийж байгаа бол “Амжилтын жор”-ын хөтөлбөртэй танилцаарай.   

 

“Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжлийн цогц сургалтын бүрдэл хэсэг болсон сургалт тус бүрийг та бүхэндээ тун удахгүй цувралаар танилцуулах болно. Амжилт, бүсгүйчүүд ээ.

1, 2, 3-р цувралыг доороос үзнэ үү!!!

http://www.emegteichuud.mn/content/57810.shtml

http://www.emegteichuud.mn/content/57831.shtml

http://www.emegteichuud.mn/content/57917.shtml

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.