Та хоёр ямар үгээр харилцдаг вэ?
Азийн
сэтгэл судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа чухам юун дээр
оршин тогтнодог болохыг судлаад, сонирхолтой дүгнэлт гаргажээ. 
Нэгдүгээрт: “Би
чамд хайртай” гэдэг үгийг өдөр болгон бие биедээ хэлдэг хосуудын
харилцаа бат бэх байдаг байна. Тэд өөрсдийн харилцаа, гэр бүлийн
амьдралдаа сэтгэл хангалуун байж, гэр бүлээс гадуур элдэв харилцаа
үүсгэдэггүй аж. Тиймээс хайртай гэдгээ хэдий их хэлнэ төдий чинээ
хосуудын харилцаа бат бэх байх нөхцөл бүрддэг гэнэ.
Хоёрдугаарт: Хосууд
“Дараа болъё”, “Би эргээд залгая”, “Би мартчихаж” гэсэн үгүүдийг хэн
хэндээ байнга хэлдэг болсон бол тэдний харилцаа урагшгүй бүтэлгүй,
бүрхэг болж байгаагийн илрэл ажээ. Хүн бол амьтнаас өөр сэтгэл зүрхтэй
бодгаль учраас сэтгэл хөдлөлөө үг яриагаараа илүү их илэрхийлдэг.
Тиймээс хосуудын хоорондын харилцаанаас энэ бүхнийг харж болдог.
Гуравдугаарт: “Уулзая,
би чамайг хүсч байна” гэсэн үгийг бие биедээ илүү их хэлдэг бол
хосуудын харилцаа хайр халамж гэхээсээ илүү хүсэл тачаал, сексийн
харилцаан дээр тулгуурласан байгааг илтгэдэг.
Дөрөвдүгээрт: “Чи
надад итгэх ёстой” гэдэг үгийг хосуудын хэн нэгэн байнга хэрэглэдэг бол
тэр өөр хэн нэгэнтэй давхар харилцаатай байгаагын илрэл ажээ. Үүнийгээ
нуухын тулд ийм үг хэллэгийг сөргүүлэн хэрэглэдэг гэнэ.
Тавдугаарт:
“Чи хаана байна” гэдэг үгийг байнга хэрэглэдэг хосуудын харилцаанд
хардалт, сэрдэлт байнга тулгардагийн илрэл гэнэ шүү.







