Инээмсэглэл аз жаргалыг дууддаг

Аз жаргалын эрэлд яваа нэгэнд хандаж хэлэхэд аз жаргал гэдэг бол таны зүрх сэтгэлд чив чимээгүй оршин байдаг тийм нэгэн зүйл  ажээ. Харин та өөрөө л түүнийг сэрээн дуудаж, байгаа гэдгийг нь мэдрүүлж, өөрөө ч мэдрэх хэрэгтэй. Аз жаргал гэгч нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах, гэсэн атал бүгд түүнийг хүсэн хүлээх тэр зүйл  нэг л өдөр өөрөө тан дээр хүрээд ирнэ хэмээн хүлээж суух хэрэггүй.

 Хүн аз жаргалыг өөрөө бүтээдэг гэдэг үгийг  та өмнө нь сонсож байсан биз ээ. Харин ямар утгатайг нь төдийлөн бүрэн ухаарсан хүн байхгүй л болов уу. Танд  аз жаргалын тухай  сонирхолтой баримт дуулгахад хүн аз жаргалыг биеэрээ бүтээж чаддаг  гэнэ.

 

Үүнийг аз жаргалын биеийн хөдөлгөөн гэдэг аж. Доор дурдах дөрвөн зүйл таныг "аз жаргал"-тай, хүчирхэг, өөртөө итгэлтэй  болгодог байна.

 

Инээмсэглэ

Та гутарсан, санаа зовсон, өвдсөн гээд ямар ч үед энэ аргыг хэрэглэж болно. Бид гол төлөв чин сэтгэлээсээ баяртай байх үедээ л инээмсэглэдэг шүү дээ. Гэхдээ заавал сайхан санагдсан үедээ гэлтгүй энгийн үед ч гэсэн инээмсэглэж байгаарай. Хүн инээмсэглэх үед тархинд аз жаргалын даавар ялгарч өөрийн эрхгүй жаргалтай болдог байна. Хөгжилтэйгээр хэлбэл  тархиа хуурч байгаа гэсэн үг юм. Үүнийг нотлохын тулд хэсэг хүмүүсийн аманд багтах савх хийсэн байна. Нэг үгээр яг л инээмсэглэж байгаа мэт болно. Хэсэн хугацаа өнгөрсний дараа хүмүүсийн сэтгэл санааны байдал илт мэдрэгдэж, юунд ч юм жаргалтай сайхан санагдаж эхэлжээ. Үүнтэй ижил нэгэн туршилтыг 1988 онд хийсэн нь амандаа үзэг хийгээд туршилтанд оролцсон хүмүүс энгийн  байдалтай байгаа  хүмүүсийг бодвол илүү жаргалтай байсан гэнэ.  Би ч гэсэн туршиж үзлээ, сэтгэл санаа өргөгдөөд санаа зовж байсан зүйл үгүй болчихож байх шиг л мэдрэмж төрлөө. Та ч бас яг одоо инээмсэглээрэй.

 

Гараа дээш өргөн алдал

Энэ байрлал нь хүнийг өөртөө итгэлтэй, хүчирхэг болгодог гэнэ. Ялангуяа ямар нэг зүйлийг хийж эхлэхээсээ нэг л зүрхшээгээд байгаа тохиолдолд гараа алдлаад би чадна гээд өөртөө урам зориг хайрлаарай. Туршилтанд оролцсон хүмүүсийг өөртөө итгэлтэйгээр гараа алдлаад зогс хэмээгээд хэсэг хугацааны дараагаар тэдгээр хүмүүст мөнгө өгсөн байна. Та бүхэн энэ мөнгийг хадгалах уу, эсвэл мөрийтэй тоглоом тоглох уу гэжээ. Харин оролцогчид хэрхсэн бэ? Мэдээж тэд мөнгөө өсгөнө хэмээгээд мөрийтэй тоглоом тогложээ. Энэ нь нэг үгээр хүнд хүч чадал төрүүлдэг байна. Учир нь гараа алдлах тухайн үед хүн өөрийнхөө боломж бололцоог бүрэн мэдэрдэг. Энэ агшинд хүний биеийн даавар хүртэл өөрчлөгддөг ажээ.

 

Өдрийн цагаар зүүрмэглэх ашигтай

Та шөнөдөө нойроо хангалттай сайн авсан байлаа ч өдрийн цагаар тухайлбал өдрийн цайгаа уусны дараагаар хэсэг нойр авбал тархины үйл ажиллагаанд нэн тустай байдаг. Үүнийг  албан байгууллагууд соргогоор хүлээн авч цайны цагийн дараагаар ажилтнууддаа унтахыг зөвшөөрдөг болжээ. Ингэснээр ажилчдын идэвхи сайжирч, ажиллах эрч хүчээр сэлбэгддэг байна.

 

Бадамлянхуа байрлал

 Бясалгалын нэн түгээмэл бөгөөд хамгийн шилдэг байрлал бол бадамлянхуа байрлал юм. Энэ байрлалыг сонгосноор та зөв амьсгалж, тархи хамгийн сайн төвлөрдөг ажээ. Ингэснээр та сэтгэл санаагаа чөлөөлж, тайван амгалан болдог. 


Эх сурвалж: zone.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.