Х.Болорцэцэг Ази, номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд II байрт шалгарав
Өнгөрөгч 4-5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн үсчин, гоо засалчдын 18 дахь удаагийн тэмцээнээс Х.Болорцэцэг эмэгтэй үсчний чөлөөт загварын төрөлд 2 дугаар байр, “creative” будагтай загварын төрөлд III байр эзэлсэн амжилт гаргажээ. Тус тэмцээнд 13 орны 300 гаруй шилдэг үсчин оролцсон байна. Манай улсын оролцогчийн хувьд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын “Болор” салоны захирал бөгөөд Монгол Улсын мастер үсчин юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







