Тамхи татсантай адил хорт зуршлууд

Та архи, тамхи хэрэглэснээс ялгаагүй хорт зуршилтайгаа мэдэх үү? Архи тамхи зэрэг хорт зуршил нь хүний биед ямар сөрөг үр дагавартайг бид бүгд мэддэг. Тэгвэл дараах хорт зуршлууд хэрхэн тамхитай адил хүний эрүүл мэндэд заналхийлж байдгийг та мэдэх үү? Хэрвээ та тамхи татдаг бол мөн эдгээр хорт зуршлуудтай бол яг одооноос хол байхыг зөвлөе. 
1. Өдөржин суух. Хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол хөдөлгөөн байдаг. Хэрвээ та ажил дээрээ өдөржин суудаг, дасгал хөдөлгөөн бага хийдэг, машинаар их явдаг бол эрүүл мэндийн хувьд аюул учирч байгааг анхааруулая. Эдгээр хорт зуршлууд нь тамхи шиг хор хөнөөлтэй ба хорт хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. 

2. Хэт их мах болон бяслаг идэх. Амьтны маханд хорт хавдрын эсийг идэвхижүүлдэг гормон байдаг. Мах их иддэг хүн архаг тамхичинтай адил хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдгийг тогтоосон байна. 

3. Буруу тосоор хоол хийдэг. Ургамлын тосыг хооло хийхийн өмнө маш их халаах нь нүүрстөрөгчийг агаарт их хэмжээгээр дэгдээдэг байна. Энэ нь тамхины утаатай адил хор хөнөөлтэй аж. Авакодагийн тос нь халааж хэрэглэхэд хамгийн тохиромжой байдаг. Харин оливийн тос нь халаахад мөн л тохиромжгүй байдаг аж. Мөн л хиншүү сорогчийг тогтмол ашиглах хэрэгтэй.

4. Аппаратаар арьсаа борлуулах. Америкчуудын дунд буруу хооллолт элбэг. Мөн тэд арьсаа маш ихээр борлуулдгаас жилд дунджаар 420,000 хүн арьсны хорт хавдартай болж байна гэсэн судалгаа байдаг аж. Мөн жилд 226,000 хүн уушигны хорт хавдраар өвчилж байгаа юм. Сайхан арьстай болоход ус сайн уухаас гадна лууван, помидор идэхийг зөвлөж байна. 

5. Хангалттай унтахгүй байх. Та амархан уурлаж бухимдаад байна уу? Нойргүйдлийн улмаас даралт ихсэх, зүрхний шигдээс, таргалалт зэрэг эрүүл мэндийн асуудлууд ар араасаа гарч ирэх болно. Хүн өдөрт 6-7 цагийн нойр авсан байх шаардлагатай ба нойргүй удаан байвал хорт хавдрын эсийг амархан идэвхижүүлдэг байна. Харин нойр хулдаг бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч эмчлүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.