Витамин Д гийн ач холбогдол

Хүүхэд насанд витамин Д дутагдахад рахит өвчинд нэрвэгдэхийн зэрэгцээ өсөлтийн саатал, ясны гаж хөгжил ба яс хугарах эрсдэл маш өндөр болдог. Харин витамин Д-ын биологийн үүргийг гүйцэтгэх идэвхтэй хэлбэр 1,25-дигидроксивитамин Д болохыг тогтоожээ. Ер нь витамин Д ньбайгальд, витамин Д2 ба витамин Д3 гэсэн 2 хэлбрээр байдаг.



• Витамин Д3 нь арьсанд нийлэгжиж үүсэх ба загасны өөх тосонд агуулагддаг холекальцферол
• витамин Д2 нь талхны хөрөнгө ба мөөгөнцөрт агуулагддаг ергокальциферол юм. 
Судалгаагаар витамин Д3-ыг витамин Д2-оос үйлчлэх идэвхи харьцангуй их байна
Витамин Д-ын хамгийн сонирхолтой үүрэг нь архаг өвчинд өртөж хүндрэхийг багасгах тэр дундаа хавдар, аутоиммуни, халдварт ба зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг багасгаж байдагт оршино.

Бие мах бодод Витамин Д-нь 
- Нарны гэрлийн туяаны нөлөөгөөр арьсанд нийлэгжиж үүсдэг бол
- Хоол хүнс ба хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг бэлэн хэлбэрээр биедээ витамин Д-ын хэрэгцээг хангана.
Витамин Д-г хамгийн ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнд загас, өндөг, баяжуулсан сүү, загасны тос ордог. Иймд витамин Д дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд загасны тосыг өргөнөөр ашигладаг байна.
Нарны гэрлийн нөлөөгөөр витамин Д илүүдлээр үүсдэггүй, учир нь нарны гэрлийн нөлөөгөөр витамин Д3 хангалттай хэмжээнд хүрмэгц витамин Д3-ын урьдал хэлбэрт үйлчлэх гэрлийн урвал зогсож нэмэж үүсдэггүй тул наранд удаан хугацаагаар байсан ч витамин Д-ын илүүдэл болдоггүй.
Ахимаг настай эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн дотор витамин Д дутагдал 60%-с дээш байна.
Витамин Д дутагдал үүсгэхэд дэлхийн гадаргууд тусах нарны гэрлийн тусгал үүсгэх налуу өнцөг бага байх нь витамин Д дутагдал үүсгэхэд нөлөөлдөг байна. 
Экватор орчим амьдарч байгаа хүмүүс нарны гэрэлд их өртдөг тул 25-гидроксивитамин Д хэмжээ 30 нг/мл-ээс дээш байж эрүүл чийрэг байдаг бол манай орон болон энэтхэг зэрэг оронд 25-гидросивитамин Д хэмжээ 30 нг/мл ээс доош байж өвчилөмтгий болдог байна.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд витамин Д-ын дутагдалд өртөх эрсдэл өндөртэй учраас өдөр болгон 400 IU агуулсан мультивитамин уудаг байна. Төрсөний дараа витамин Д дутагдал нярай хүүхдийн 80%-д, эхчүүдийн 73%-д тохиолдоно.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо витамин Д-ын нөлөөгүйгээр ердөө л хоол хүнсний кальцийн 10-15% ба фосфорын 60%-ийг шингээнэ
.ВиТ Д-ын гол үүргийн нэг нь кальци болон фосфорыг нарийн гэдсээр шимэгдэж цусанд орохыг дэмждэг билээ. 
Витамин Д дутагдахад цусны Са ба Р-ын хэмжээг бамбайн дэргэдэх булчирхай мэдэрч даавар ялгаруулсны нөлөөгөөр яснаас Са ба Р цус руу ялгарч цусанд агуулагдах Са ба Р хэмжээг нөхсөн ч ясны эрдэсжилт муудаж яс сийрэгжих ба яс зөөлөрдөг 
. Үүний улмаас яс зөөлөрч, сийрэгжиж, хугарах эрсдэл ажиглагдана
Ийнхүү кальци-фосфорын хэмжээ ба үүсэлт багассанаар эдийн коллагены эрдэсжилт багасаж хүүхдэд рахит ба насанд хүрэгчдэд яс зөөлрөх өвчнийг үүсгэх гол хүчин зүйл болно.
Яс сийрэгжихэд ясаар өвдөөд байдаггүй харин яс зөөлрөх үед ясаар өвдөх зовиур илэрдэг
Ясаар өвдөх шалтгаан нь ясны периостеомын гаднах матрикс желатиныг гидартацид орж задардаг бөгөөд задарсан бүтээгдэхүүн гадагшлахдаа мэдрэлийн төгсгөлийг цочроосноор лугшиж янгинасан өвдөлтийг бий болгоно.
Витамин Д дутагдалын улмаас яс сийрэгжих ба яс зөөлрөх эмгэг үүснэ. Судалгаагаар 60-с дээш насныханд энэ эмгэг илүү ажиглагддаг.
Витамин Д-г нарны гэрэл, хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмийн хэлбэрээр авдаг боловч, арьсанд нийлэгжих хэмжээ, витамин Д-ын шингээлт багасах, бөөрний эмгэг, удамшлын эмгэг зэрэг маш их олон шалтгаанаар витамин Д дутагдалд орж байдаг 

Хөхөөр хооллодог нярай ба хүүхэд
Хөхний сүү витамин Д маш бага хэмжээгээр агуулдаг (ойролцоогоор 20IU/л) ба эх нь витамин Д дутагдалтай бол нярай витамин Д-г түүнээс бага хэмжээгээр авна.
Эхэд витамин Д3-ыг 4000IU/өдөр өгөхөд 25-гидроксивитамин Д хэмжээ 30нг/мл-ээс нэмэгддэх ба нярайд хангалттай хэмжээгээр витамин Д3-аар хооллодог ажээ.

Витамин Д –гийн илүүдэл
Витамин Д-ын хордлого ховор тохиолдох болов ч санаандгүй ба санамсаргүй байдлаар витамин Д-г өндөр тунгаар агуулсан хоол хүнсийг хэрэглэхэд митамин д-г өндөр тунгаар хэрэглэхэд үүсч болно. Витамин Д 50,000IU ба түүнээс дээш тунгаар өдөр тутам хэрэглэхэд 25-гидроксивитамин Д хэмжээ 150нг/мл-ээс (374 нмоль/л) дээш хэмжээтэй болоход витамин Д хордлого үүсэхийн зэрэгцээ гиперкальцеми ба гиперфосфатеми болдог. Витамин д-г хэрэглэх аргыг тун хэмжээг эмчийн заалтаар ууна. 
Харин витамин Д-ын тунг хэтрүүлснээс цочмог хордлогын шинж илэрч хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, биеийн ерөнхий байдал сулрах, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх шинж илэрнэ. Ийм шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.