50 жилийн түүхтэй ”Terranova” брэнд Монголд!

1965 онд байгуулагдсан Terravona брэнд нь өдгөө 50 жилийн түүхтэй дэлхийн хэмжээний том брэнд юм. Terravona брэнд 36 оронд 600 гаруй салбар дэлгүүртэй жилээс жилд цар хүрээ нь тэлсээр байна. Харин өнөөдөр тус брэнд манай улсад албан ёсны эрхтэйгээр хүч түрэн орж ирлээ. Номин Фэйшн компани саяхан л дэлхийн тансаг зэрэглэлийг эрхэмлэдэг хэн бүхний сонголт болсон Манго брэндийг оруулж ирсэн бол тун удалгүй хүүхэд залуусын сонголт болсон  Terranova брендийг Монголдоо нэвтрүүлж байна. Энэ брэндийн онцлог нь хүүхэд залуусын хувцас болон дотуур хувцас үйлдвэрлэдэг.




Тус брэндээр
дамжуулан тэд өөрсдийн стиль имижээ шинээр бүрдүүлэх, өөрсдийгөө илэрхийлэх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлвэл орчин үеийн хүүхэд залуусын сонирхол сэтгэлгээнд тохирохуйц брэнд хувцас юм. Ингэснээр манай залуус дэлхийн хэмжээнд загварлаг хувцаслах боломж нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Номин Холдинг болон Номин Фэйшний удирдлагууд хүрэлцэн ирсэн бөгөөд энд хүний хөл гишгэх зайгүй үйлчлүүлэгчээр дүүрэн байлаа.






Тус дэлгүүр нь хорооллын Номин их дэлгүүрт байрших бөгөөд 1000 м квадрат талбай эзэлсэн Монголын хамгийн том дэлгүүрүүдийн нэг боллоо.
Дашрамд дурьдахад нээлтэнд хүрэлцэн ирсэн хамгийн эхний 200 үйлчлүүлэгчид жинсэн өмд бэлэглэж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд бүх бараа  20 хувийн хямдралтай худалдаалагдах юм байна шүү!

Ингээд загварыг эрхэмлэгч хэн бүхнийг тус давалгаанд нэгдэхийг уриалж байна.



















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sarah (182.160.44.132) 2014-11-16 18:35:17
za yaahaw de l brand de F21 HM tai tostei gehdee arai ontsgui ym ni joohon chanargui taldaa