Норвегийн насанд хүрсэн эмэгтэйчүүдийг цэргийн алба хаадаг
Норвег нь , НАТО-гийн орнуудаас эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаах ёстой гэж шийдвэрлэсэн анхны улс болсон байна. Батлан хамгаалахын сайд, хатагтай Анне Грете Стрём-Эриксены мэдэгдсэнээр шинэ хууль 2015 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. Харин бүсгүйчүүд нэг жилийн хугацаатай цэргийн алба хаахаар болсон байна.
Түүний ярьснаар энэхүү шийдвэр нь Норвегийн хувьд чухал гэнэ. Анне Грете Стрём-Эриксен “Манай улсын эмэгтэйчүүд улс орныхоо аюулгүй байдлын төлөө өөрсдийн хүчин чармайлтаа үзүүлэх шаардлагатай. Хүйсийн тэгш эрхийг хангах зорилгоор эмэгтэйчүүдийг цэргийн алба хаахыг хуульчилсан” гэжээ.

Норвегийн
Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйде “Эмэгтэйчүүд энэ хуулийг сайшааж байна. Одоогийн байдлаар манай улсын гэрээт цэргүүдийн 10 хувийг эмэгтэйчүүд эзэлж
байгаа. 2020 онд 20 хувьд хүргэхээр төлөвлөсөн” гэсэн байна.
Харин энэ шийдвэрийг Христийн консерватив намын парламентын бүлгийн дарга Ханс Олав Сюверсен
эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Норвегийн батлан хамгаалахын энэ оны
зардал 7.4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Энэ нь өнгөрсөн оныхоос 52 сая
ам.доллаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Эмэгтэйчүүдийг цэргийн албан хаалгахаар
болсон нь эл зардлыг цаашид нэмэгдэхэд хүргэх ажээ






