Өглөө эрт босохын ач тус ба шилдэг аргууд

Судалгаагаар өглөө эрт босохын 5 ач тусыг доорх байдлаар гаргажээ. Ямар шилдэг үр дагаврууд гарна гэж санана. Бүсгүй та зав гаргаад заавал уншаарай. 


Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг

Үүнийг тайлбарлахад маш энгийн.  2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна.  Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ.

Өглөө эрт босдог хүмүүс илүү их аз жаргалтай байдаг

Бид өглөө эрт босоод жаргалтай байгаа 15 минутаа юман чинээ боддоггүй.  Гэтэл энэ 15 минут бүхэл насаараа аз жаргалтай байхад нөлөөлдөг гэнэ.  2 насны ангилаар буюу 17-38 насны 435 хүнээс болон 59-79 насны 297 хүнээс судалгаа авахад энэ бүлгийн бүх хүмүүс өглөө бол тэр өдрийн хамгийн чухал цаг, өглөө яаж эхэлсэнээс тэр өдөр хамаардаг гэж хариулсан байна.

Эртэч хүмүүс гоё биетэй байдаг

Тайлбар мөн л энгийн.  Эртэч хүн гэр бүлийнхээ бусад гишүүдийг босохоос өмнө, тэдний ажил, сургуулийн нэг өдөр эхлэхээс өмнө дасгал хийгээд амжчихдаг.  Тиймээс ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс эртэч хүмүүс байдаг.  Өглөөний дасгал нь сэтгэл санааны сайхан байдал болон бүхэл өдөржин эрч хүчтэй байхад тусалдаг.

Ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг

Өглөө эрт босдог хүмүүст аливаа зүйлийг амжуулах цаг зав их гардаг.  Хейделберг дэх Боловсролын Их Сургуулийн Биологийн профессор Кристофер Рандлер 367 оюутны дунд хамгийн эрч хүчтэй байдаг үе нь хэдийд байдаг талаарх судалгаа явуулахад “өөрийн хэтийн зорилгыг бодох цаг зав гаргахад, аливаа зүйлийг хийж чадах юм шиг тийм сэтгэгдэл өглөө төрдөг” гэсэн байна.

Эртэч хүмүүс эрүүл байдаг

Өглөө эрт босч, орчлон хорвоог сэрээдэг хүмүүсийн хувьд маш өөдрөг үзэлтэй, сэтгэл хангалуун хүмүүс байдаг.  Хэрвээ та орой босох хандлагатай, тэгсэн хэрнээ илүү сэтгэл ханамжтай сайхан баймаар байна уу?  Яагаад тэгвэл өглөө эрт босоод байж болохгүй гэж.

Өглөө эрт босдоггүй ч гэсэн үр бүтээмж сайтай, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг, юу хийхээ мэддэг хүмүүс байдаг даа.  Хүн бүрийн хувьд өөр өөр байж болно.  Гэхдээ та цаг мөч бүрийг хожиж амьдаръя л гэж бодож байвал өглөө эрт босч байгаарай.

ЭРТЭЧ болохыг хүсвэл энэ ДОЛООН аргыг ашигла


Эрт босохын ач холбогдлыг тоолоод баршгүй. Та ургах нарны эрч хүчийг мэдэрч, өглөөний цайгаа тайван ууж, дасгал хийж, ажилдаа алхах замдаа өөрийгөө бясалгах боломжтой.

Энэ бүх давуу талуудыг мэдэрч ЭРТЭЧ болоход туслах аргуудыг танилцуулж байна. 


Эрт унт

Та компьютерээсээ салж чаддаггүй шөнийн шар шувуу бол энэ маш хэцүү ч гэсэн нэг зүйлийг сайн бодох хэрэгтэй. Маргааш таны хийх ёстой ажлууд хүлээгээд байж байна. Орондоо эрт ор. Тэгэж байж маргааш өглөө эрт босох боломжтой болно. 


Өнөөдөр өчигдрөөсөө арай эрт бос

Өглөө эрт босно гээд гэнэт маш эрт босдог болох хэцүү. Үүнийхээ оронд өчигдрийнхөөсөө 10 минутаар эрт босох зарчмыг баримтал. Ингэснээр таны бие болон сэтгэл санаанд хүндрэл учрах нь бага байдаг. 


Өглөөний цайндаа эрүүл хүнс хэрэглэ

Өглөө өөрийгөө эрч хүчээр цэнэглэхийг хүсвэл эрүүл хүнс хэрэглээрэй. Эрүүл хоол хүнс нь таныг сульдаахгүй бөгөөд сэтгэл санаанд илүү баяр баясгалан авчирна. Босоод хар кофеноос өөр зүйл хэрэглэдэггүй хүмүүсийг гунигтай сэрдэгт гайхаад байх зүйлгүй билээ. 


Дасгал хий

Өглөө хөнгөн дасгал хийхэд таны эрч хүчийг улам нэмэх болно. Дасгалын дараа төрж буй эерэг мэдрэмж, эрч хүчээрээ тухайн өдрийн ажлыг бүтээмжтэй хийж, ямар нэгэн бэрхшээлийг даван туулахад хялбар болно. 

Унтах цагийн хуваарьтай бол

Биологийн цагаа бүү март. Өглөө бүр ижил цагт босох хуваарьтай болох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ ажлын өдрүүдэд баримталж бай. Мөн өглөө эрт боссоныхоо цараа өдрийн хийх ажлуудаа бодож төлөвлөөрэй.  


Орондоо орохоосоо өмнө өөрийгөө амраа

Унтахынхаа өмнө зурагт үзэх, нөүтбүүк болон бусад ухаалаг төхөөрөмжүүд хэрэглэхээс аль болох зайлсхий. Учир нь эдгээр цахилгаан хэрэгслүүдээс гарч буй долгион таны тархийг ядраадаг. Мөн хэр зэрэг орой болсныг мэдрэхгүй өнгөрөх нь бий. Тиймээс унтахын өмнө цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгаж бай. Ухаалаг төхөөрөмжтэй “наалдаж” суухын оронд юаннтай усанд хэвтэх, зөөлөн хөгжим сонсох замыг сонгоорой. 


Өөрийгөө шагна

Маргааш босоод хийнэ гэхээс тэсэн ядан хүлээж буй зүйлтэй бай. Жишээ нь: Уншиж байгаа номныхоо хамгийн сонирхолтой хэсэг, эсвэл сонирхолтой шоу нэвтрүүлгийн дараагийн анги гээд юу ч байж болно. Хамгийн гол нь орноос чинь “татаад” босгох хэмжээний сонирхолтой зүйл байх хэрэгтэй шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.