Ховорхон, өвөрмөц холойтой дуучин Г.Сарнай ”Сэтгэлийн өргөл” - өө танд барьж байна

Маш ховорхон өргөн цар хүрээтэй, өвөрмөц хоолойтой дуучин Г. Улаансарнайгийн  уран бүтээлийг та бүхэндээ өргөн барьж байна. Г.Улаансарнай нь Өвөрмонголын их сургуулийн доктор, профессор бөгөөд хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал түүний алтан гургалдай мэт сайхан хоолойг бишрэн хамтран уран бүтээл хийх санал тавьсан байна. Дууны шүлгийг  А.Лхагва бичсэн бөгөөд хилийн чанадад байгаа бүх монголчууддаа зориулжээ.

"Сэтгэлийн өргөл" хэмээх энэхүү дуу нь нийтийн дуу дотроо маш өргөн цар хүрээтэй цөөн дууны нэг бөгөөд дуучны ур чадвар, өргөн цар хүрээтэй хоолой шаардсан уран бүтээл юм. Сайхан хоолой, уран шүлэг, уянгалаг хөгжмийн гайхалтай хоршлийг сэтгэл, оюундаа таалан сонсоно уу.


Дуучин: Г.Улаансарнай
Зохиолч: А.Лхагва
Хөгжмийн зохиолч: Б.Мөнхжаргал


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.