Ирланд аргаар бэлтгэсэн рагу

Энэ удаад эзэгтэй нартаа Ирланд аргаар бэлтгэсэн хонины махан рагуг хэрхэн бэлтгэх талаар оруулж байна. Таны хоолны цэсэнд нэг шинэ хоол нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна. 



Орц: 

Хонины мах 800 гр
Лууван 2 ширхэг.
төмс 4 ширхэг
2 ширхэг улаан лооль.
байцаа 400 гр
Шинэ хулуу.
4 хумс сармис
2 гаа
Амтат чинжүү
Давс /өөртөө тохирсон хэмжээгээр/
Сонгино нэг бүтэн

Хонины махаа жижиг жижиг хэсэг болгон хуваана. 


Байцаа, хулуугаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.


Лууван, улаан лоолио мөн адил хэрчиж бэлтгэнэ.


Сармисаа няцалж, сонгиноо дөрөв хуваан хэрчинэ.


Урьдчилан халаасан ургамлын тосондоо бэлтгэсэн зүйлсээ хуурч эхлэнэ. 


Эхлээд махаа хуураад 5-7 минутын дараа сонгино сармисаа нэмнэ. 


Дөрвөлжин том хэрчиж бэлтгэсэн төмс, байцаа, хулуугаа дээрээс нь нэмж хийгээд дахин хуурна. 


Лууван, улаан лооль хоёроо нэмж хийгээд хэсэг хуурсны дараа давсаа тааруулан 2 аяга ус хийгээд зөөлөн гал дээр 1,5 - 2 цаг буцалгана.

Хэсэг гал дээр буцалгасны дараа амтат чинжүү, гааны навчаа хийнэ. Ингээд л амтат ирланд рагу маань бэлэн боллоо.


Сайхан хооллоорой. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.