Арьс хуурайшихгүй, Хөгширөхгүй, Цаг хугацааг зогсоогч-Амино Коллаген
40, 50 нас хүрсэн ч гучин настай мэт харагдахийг хүсвэл яг одооноос эхлэн коллагэн уугаарай. Таны арьс таталдаж хуурайшдаг, будаг шингэхгүй барзайдаг бол 2-3 долоо хоног амино коллагэн уухад илт зөөлөрч, булбарай болно.

Коллагэн гэж юу вэ?
Энэ бол "залуу нас".
Коллагэн бол нэг төрлийн уураг. Хүний биед тархан байрлаж яс, арьс, шөрмөс, мөгөөрс гэх мэт биеийн бүр холбогч эдүүдэд ихээр агуулагддаг 1000 гаруй амин хүчлүүдийн нэгдэл юм. Арьсны 70, ясны 40 орчим хувь тус уургаас бүтдэг.
25 орчим наснаас эхлэн хүн коллагэнаа хоногт 2000-5000мл тунгаар алддаж эхлэх бөгөөд 40 насанд залуу үеийн нийт коллагэны 1/3 нь үгүй болсон байдаг. Коллагэнаа алдах тусам хөдөлгөөн удааширч, элдэв өвчин шарх хүртэл удаан эдгэдэг болно. Арьс хуурайшин, үрчлээ үүсч, өнгөө алдаж хөгширнө.
Иймээс залуу наснаасаа эхлэн хоногт алдаж буй коллагэнаа нөхөж байх нь эрүүл мэнд болоод гоо сайханд чухал ач холбогдолтой юм.
Коллагэн VS Амино Коллагэн
Энгийн коллагэны уургийг илүү жижиг, бичил хэсгүүд болгон задалж бусад амин хүчлүүдээр баяжуулснаар амино коллагэн бий болжээ. Амино коллагэн нь жингээрээ энгийн коллагэны 1/60-тэй тэнцдэг тул биед маш хурдан шингэж жин нэмэх зэрэг сөрөг нөлөөг огт үзүүлдэггүй байна.

Үр дүн
Коллагэны олон төрлийг олон оронд гоо сайхан, хүнсний нэмэлт төдийгүй ясны сийрэгжилт, үе мөчний эмчилгээнд хэрэглэсээр байна.
Арьсны нөхөн төлжих чадвар сайжирч шарх хурдан эдгэдэг болно, уруул хацар туяа орж өнгө засна, өнгөц үрчлээ арилна багасна гээд олон үр дүнг харж болно.
Өндөр тунтай амино коллагэныг өдөр тутам ууснаар дараах үр дүн харагдана.
Хэт хуурай арьс 2-3 долоо хоногт зөөлөрч булбарай болно.
1-2 сарын дотор усны уналт багасч, хумс бэхжих мэдэгдэнэ.
Үргэлж залуугаараа байхын тулд улиралд доод тал нь нэг сар тогтмол ууж байх хэрэгтэй. Байнга уусан ч болно.
Сүүлийн 6 сар уугаад үе мөчөөр өвдөх нь илт багассан талаар сэтгэгдэл ч байна.
Хүн хүний онцлогоос шалтгаалж харилцан адилгүй хугацаанд үр дүн мэдэгдэх аж.
Хэрэв та амино коллагэнийг анх ууж эхэлсэн бол 4 сар тасралтгүй өдөр бүр уувал коллагэнаас авч болох хамгийн сайн үр дүнг үзэх болно гэж Калифорны Институтын профессор Сушичи Такахаши амино коллагэны тухай судалгааны ажилдаа дурджээ.
Коллагэныг шахмал, нунтаг хэлбэрээр ууж, тос маск хэлбэрээр арьсанд түрхэж, филлинг хэлбэрээр тарьж хэрэглэх төдийгүй бүр нэмэлт коллагэнтай коктэйль, жигнэмэг, бялуу хүртэл хийж байна.
Ууж хэрэглэх коллагэн нь түүхий эд, өдөрт авах тунгийн хэмжээ, биед шингэх чадвар, үнэр, амт, бусад нэмэлт эрдэс, амин хүчлүүд орсон эсэхээс шалтгаалж янз бүрийн үнэтэй байдаг. Голдуу 20 хоногоос 60 хоногийн хэрэглээний савалгаатай, чанараасаа хамаарч 15000- 150000 төгрөгний хүртэл үнэтэй байна.

Коллагэныг юугаар хийдэг вэ?
Коллагэныг гол төлөв загас, гахай, тахианаас гарган авч боловсруулан баяжуулдаг. Эдгээрээс загасны коллагэн нь биед хамгийн хурдан шингэдэг бол харин гахайн коллагэн нь хямд байдаг аж.
Коллагэны чанар их чухал. Уугаад жин нэмсэн хүн байхад эсрэгээрээ турсан талаар хэд хэдэн хүнээс сонсож байлаа.
Тухайлбал, Японы Meiji амино коллагэны өдрийн тунгийн илчлэг 27ккал буюу 0,08гр өөх тос агуулагдсан байдаг бөгөөд энэ нь хоолны дэглэм барьж байх үед ч хэрэглэж болохуйц маш бага хэмжээ юм.
Мөн найрлагадаа С витамин, амино хүчил, глюкозамин агуулсан 100 хувь загасны амино коллагэн юм. Тус коллагэныг худалдан авах болон бусад мэдээллийг авахыг хүсвэл 88308118 дугаарт холбогдоорой.







