Хүнсний ногоогоор хийх амтат хоол

Хүнсний ногоонд эрүүл мэндийг тэтгэгч маш олон аминдэмүүд байдаг. Махан төрлийн зүйл орууллагүй дан ногоогоор хийж амтат 6 хоолны жорыг хүргэж байна. Амралтын өдрөө гэртээ хийгээрэй.  

Бяслагаар амталсан цэцэгт байцаа. Цэцэгт байцаагаа хайчилж бэлтгэнэ. Хайруулын тавгандаа оливийн тосоо хийж халаагаад цэцэгт байцаагаа бага зэрэг чинжүүтэй хольж хутган 200 хэмд 10-13 минут шарна. Мэдээж давс хийнэ. Бэлэн болмогц нь үрж жижиглэсэн бяслагаа цацна.

Шарсан хятад байцаа. Оливын болон гүнжидийн тос, шар буурцагны цуу, татсан хумс сармис, гүнжидийн үрийг холин нэгэн төрлийн амтат цууг бэлтгэнэ. Хайруулын тавгандаа амтат цуугаа халаасны дараа хятад байцаагаа хийн 6-7 минут шарна.

Бяслаг, сухартай брюссель байцаа. Цөцгийн тос, сүү, давс, бяслаг, майонез, хар чинжүү хольж зуурмаг бэлтгэнэ. Түүндээ брюссель байцаа, сухараа хийж хольж хутгаад  зууханд 30-45 минут жигнэнэ.

Шарсан мөөг. Халсан хайруулын тавгандаа мөгөө хийж хүрэн бор болтол хуурна. Дараа нь оливийн тос, хэрчсэн сармис хийж шарна. Болох үед нь давс, цагаан дарс нэмнэ.

Сармистай шарсан улаан лооль. Улаан лоолио дундуур нь хувааж жижгэлээд сармис, оливын тос, давс, чинжүү холин хуурна. Нэгэн жигд 20-25 минут шарна.

Бяслагны соустай цэцэгт байцаа. Нимбэгний шүүс, халуун ногооны соусоор амтлан цэцэгт байцаагаа хуурна. Бяслагны соус: бяслаг, цөцгий, сүү, майонез, давс, перец хольж сайтар хутгана. Хуурсан байцаагаа хөргөсний дараа бяслагны соусаар амтлан иднэ.


Эх сурвалж: hiub.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(81.66.145.108) 2015-05-15 02:36:27
Цэцэгт байцаа гэж брокколиг хэлээд байгаа юм уу Уг нь цэцэгт байцаа гэдэг чинь өөр төрлийн жинхэнэ байцаа байдаг юмсан Англиар cauliflower гэдэг