Ирина Шейк, Кристина Роналдо нар саллаа

Барууны хэвлэлүүдээр энэ цаг үеийн хамгийн сайхан хосуудын тоон зүй ёсоор багтдаг топ модель Ирина Шейк, халуухан хөлбөмбөгчин Кристина Роналдо нарыг салсан талаарх мэдээлэл тарж эхэллээ. 


Топ загвар өмсөгч, 2014 оны шилдэг эмэгтэй Ирина, Португалийн хөлбөмбөгчин Кристина нар ийнхүү 4 жил хамтдаа байсны эцэст хоёр тийш болжээ. Энэ бүх зүйл Ирина "Алтан бөмбөг" наадамд ирээгүйгээс эхэлсэн аж. Ирина наадам болох үед өөрийн 29 насны төрсөн өдрийг далайн эрэг дээр хөгжилдөж тэмдэглэсэн байна. Тэрээр энэ амралтынхаа зургуудыг Инстаграм хуудсандаа байршуулсан ажээ. Загвар өмсөгчийн энэ мэт үйлдлүүдээс хосуудыг салсан болохыг баталсан байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.