Өнөөдөр Виагра хамтлагийн Вера Брежневагийн төрсөн өдөр тохиож байна
Өнөөдөр та бидний мэдэх Виагра хамтлагийн дуучин Вера Брежневагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1982 оны 02-р сарын 04-нд ЗХУ-ын Украйны Днепродзержинск хотод төрсөн. Мөн поп урсгалаар дуулахын зэрэгцээ жүжигчин, бүжигчин, модель, хөтлөгч бүсгүй юм. "Виагра" хамтлагт дуулж байхдаа манай улсад ирж байсан. Тэрээр Днепропетровскийн Төмөр замын дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байдаг. Хүүхэд байхдаа гандбол, сагсан бөмбөг, караэте, гимнастик гээд олон спортоор хичээллэж байсан гэдэг.

Украйн, Оросын алдартай бүсгүй Вера 2002 оноос Украйны "Виагра" хамтлагт орсноор урлагийн замналаа эхэлсэн. Харин 2007 оноос хамтлагаасаа гарч бие даан уран бүтээл туурвих болжээ. Верагийн ээж нь орос үндэстэн, харин аав нь орос украйны холимог цустай.Ингээд үзэсгэлэнт алдарт бүсгүйн зургуудаас танд хүргэе...













