Улаан манжин эрүүл мэндэд тустай
Улаан манжинг өнө эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж иржээ.

Улаан манжинд натри 86, кальци 37, магни тус бүр 42, хүхэр 7 мг, цайр манган, кобальт, төмөр зэрэг элементүүд харьцангуй ихээр агуулагддаг ба цус төлжүүлэх явцыг зохицуулдаг С, B1, В2, Р, РР зэрэг амин дэмээр баялаг ногоо юм.

Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ажээ. Пектин ихээр агуулдаг учир чихрийн өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтэний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлдэг байна.

Улаан манжинд байдаг бетан хэмээх бодис нь элэг өөхлөх явцыг, холестерины солилцоог зохицуулах замаар элэгний хэвийн үйл ажиллагааг хангана.
Өдөр бүр 150 мг улаан манжин буюу түүний шүүсийг хэрэглэж байвал эрүүл мэндэд тустай. Мөн цусан дахь сахар өндөр байгаа үед чихрийн өвчтэй хүн улаан манжин идэж болохгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







