Олон төрлийн амттай, эрүүл ”smoothie” бэлдэцгээе
Өдөр бүр эрүүл хүнсийг бид гэр бүлийнхэндээ зориулахыг хүсдэг. Жимсийг зөвхөн дангаар нь идэх бус smoothie болгон хэрэглэвэл таны өдөрт авах ёстой шим тэжээлийг хангалттай нөхөх юм. Мөн ногоонд дургүй хүүхдүүддээ ногоог жистэй хольж амттай болгон өгж болох юм. Ингээд хүний биед хэрэгтэй, амттай 5 smoothie бэлдэх жорыг танилцуулж байна.
1. Буурцагтай smoothie






Ногоон вандуйнд төмөр, витамин C, А, Б, Кали ба Магни агуулагдаж байдаг. Нэг аяга нь 8 грамм уураг байдаг бөгөөд 1 аяга сүүтэй адил юм. Банана, алим, гүзээлзгэнэд олон төрлийн витаминууд,тараг, сүүнд маш их кальци, эрдэс бодисууд агуулагдаж байдаг.
Бэлтгэх арга: 1 аяга хөлдөөсөн вандуй, 1 гадил жимс,1 жижиг алим, 2 аяга шинэхэн, эсвэл хөлдөөсөн гүзээлзгэнэ, 1 аяганд энгийн тараг, сүү бүгдийг холигчинд холиод амттай smoothie Бэлэн боллоо.
2. Өргөст хэмхтэй smoothie

Эдгээр найрлага нь миний хамгийн дуртай шинэ шүүс юм. Энэ нь шинэ сэргэг, цэвэр амттай. Өргөст хэмх нь усны агууламж өндөртэй, эслэг ихтэй байдаг. Лемон нь маш сайн хоргүйжүүлэгч юм.
Бэлтгэх арга: нухсан өргөст хэмх, 2 алим, 4-5 калийн навч, 1 том нимбэг (шүүслэг), 1 аяга ус, мөс нэмнэ. Холигчинд холиод өргөст хэмхтэй smoothie бэлэн боллоо.
3. broccoli smoothie

Энэхүү smoothie ньС, А витаминаар баялаг юм. Таны дархлааг илүүтэй дэмжих болно.
Бэлтгэх арна: 1 аяга цэцэгт байцаа, 2 шинэхэн эсвэл хөлдөөсөн нэрс, 2 том жүрж,аяганд ус найруулаад шинэхэн амттай smoothie.
4. "А" витаминаар баялаг smoothie

Эдгээр нь таньд хэрэгтэй А витаминуудын цуглуулга гэж болно. Эрүүл хоолны дэглэм барьж байгаа хүмүүст тохиромжтой.
Бэлтгэх арга: 2 дунд зэргийн лууван, 1 шинэхэн хан боргоцой, 1 шинэхэн манго, 2 аяга ус бүгдийг холиод бэлэн боллоо.
6. "С" митаминаар баялаг smoothie

Улаан чинжүү жоохон гашуун байж болох юм. Гэхдээ та жүржнүүдийн нийлбэрийн хэмснээр сэнгэнэсэн амин дэмтэй smoothie бэлдэх юм.
Бэлтгэх арга: 1 улаан чинжүү, 1 том бэрсүүт жүрж, 2 жүрж 1 аяга ус эдгээрийг холиод амттай сэнгэнэсэн smoothie бэлэн боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







