Мишель Обама охидын боловсролыг дэмжихийг хүслээ

АНУ-ын тэргүүн хатагтай “Охидыг сургацгаая” нэртэй аяны талаар мэдэгдэл хийлээ. Тус арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа охидын боловсролт анхаарлаа хандуулж, тэдэнд туслах явдал юм.


Уолл Стрийт сэтгүүлд хатагтай Обама  “Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн гэргий Аки Абэ энэ долоо хоногт Токио дахь тус аянд нэгдэхээр болсон” гэдгийг тэмдэглэжээ. Энэ долоо хоногт охидод туслахын тулд Токио дахь аян эхэлж охидын боловсролд хөрөнгө оруулалтыг хийж эхлэх бөгөөд энэ нь бусад улс орнууд тус аянд нэгдэх том уриалга болно гэдэгт хатагтай Обама итгэлтэй байгаа ажээ.

Охидыг сургаягаая аяны гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа охидын боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх мөн залуучуудыг урамшуулах, зарим улс оронд элбэг тохиолддог охид сургууль завсардах, боловсрол эзэмшиж чадахгүй байгаагийн төлөө тэмцдэг болох явдал юм.

Хатагтай Мишель Обама “Олон охид хөвгүүд боловсрол эзэмшиж чадахгүй орхигддог. Энэ дунд төрөл бүрийн шалтгаантай хүүхдүүд бий. Хэдий гэр сургууль хол зайтай байсан ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд маш олон байдаг ч тэд шантралгүй хичээллэсээр байна. Би тэдгээр хүүхдүүдийг маш хүчирхэг гэдгийг нь ойлгуулахыг хүсч байна” хэмээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.