Тэд учир ургуулсан уу?

Алдарт Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин багагүй хугацааны туршид хамт амьдарч, хоёр ч хүүхдийг нь төрүүлж өгсөн Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроус салж, "Өлсгөлөн тоглоом" киноны од Женнифер Лауренстай хэсэг хугацаанд үерхсэн ч удалгүй хоёр тийш болсон.



Тэгвэл дуучин залуугийн талаар дахин нэгэн мэдээ гарж эхэлжээ. Инээдмийн киноны жүжигчин Кейт Хадсонтой үерхэж эхэлсэн гэх яриа олныг сонорт хүрч эхэллээ. Өнгөрсөн сарын 17-ы өдөр дуучин залууг өөрийн экс эхнэртэйгээ Валентины баярыг хамтдаа өнгөрөөсөн, магадгүй тэднийг эргэн нийлэх байх гэсэн таамаг энд хүрээд дуусах шиг боллоо. Уичир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд алдартнууд далайн эрэг дээр очиж амарсан бөгөөд аль аль нь хүүхдүүдээ дагуулан ирсэн байжээ. Тэдний хүүхдүүд ч хамтдаа цагийг зугаатай өнгөрөөсөн гэнэ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.