Бионсейгийн бяцхан охинд өгсөн зөвлөгөө

Гэр бүл, найзуудын хамтаар Хавайд зугаалж явсан нэгэн залуу алдартантай таарсан ажээ. Чухам юу болж өнгөрснийг та дэлгэрэнгүйгээс олж уншаарай.



Жеймс Бреннан гэгч залуу эхлээд Бионсейг хараад таниагүй гэдгээ нуугаагүй байна. Харин Жеймсийн 9 настай охин дуучин эмэгтэй рүү явж очсон байна. Бионсей охиныг маш эелдгээр хүлээж авсан ба түүнтэй хэсэг хугацаанд ярилцжээ. Охин ганцаараа хэрхэн дуулах талаар дуучин бүсгүйгээс зөвлөгөө авсан байна. Учир нь бяцхан охин дараагийн долоо хоногт авъяастны шоунд орох гэж байгаа аж.



Бионсей охинд "хэт их сандарч болохгүй шүү мөн өөрийгөө маш сайн удирдаж хянах хэрэгтэй" хэмээн хэлсэн ба реппер Жей Зи охинтой алгаараа цохиж амжилт хүссэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.