Жонни Деппийн охин том болжээ

Жүжигчин, дуучин Ванесса
Парадис хоёр хүүхдээ өөрөө авсан бөгөөд хүүхдүүд хүссэн цагтаа аавтайгаа
уулздаг байна. Тэдний том охин болох Лили өдгөө 15 нас хүрсэн бөгөөд аав
ээжийнхээ адилаар урлагийн амьдрал сонгосон бололтой. 31-ий орой болсон Chanel
брендээс зохиосон нэгэн үдэшлэгт тэрээр хүрэлцэн ирсэн
байна.

Өмссөн хувцас, үсний засалт нь бусдыг өөрийн эрхгүй татсан бөгөөд түүнийг маш сайхан эмэгтэй болно гэдэгт хүмүүс итгэлтэй байгаа аж. Лили охин аав ээжийнхээ аль сайхан гэсэн болгоныг дууриажээ. Үсээ богино болгон тайруулсан нь түүнийг ээжтэйгээ улам адилхан болгосон байна. Мөн Лили инстаграм хуудсаар 118 мянган дагагчтай ажээ. Түүнийг ийм том болтлоо хаана нуугдсаныг хэн ч хэлж мэдэхгүй хэмээн зарим хүмүүс хошигносон байна.







