Сүрчгийг хэрхэн түрхэх вэ?
Бүсгүй та сүрчгээ хэрхэн түрхдэг вэ? Сүрчгийг зөвхөн цэвэр арьсан дээр түрхэх хэрэгтэй байдаг. Эс тэгвэл сүрчигний үнэр бохир арьстай холилдон, эвгүй үнэрийг бий болгодог ажээ. Үнэртэнг түрхэхэд хамгийн тохиромжтой газар нь үс бөгөөд дараа нь чихний ар, тохойн нугалаа, гарын алга, хүзүү байдаг. Мөн үнэртэнг хэт их түрхэхээс болгоомжлох хэрэгтэй бөгөөд хэмжээг нь тааруулсан сүрчиг хамгийн сайхан үнэртдэг. Хэрвээ та хэтрүүлэн түрхвэл өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулдаг гэдгийг санаарай. Тиймээс бүсгүйчүүдээ, сүрчгийг гадагш гарахаас доод тал нь 15 минутын өмнө түрхэх хэрэгтэй байх нь ээ. Үнэртэнг түрхэхийн өмнө биеийн тос зэрэг бусад үнэр гаргах бүтээгдэхүүн хэрэглэх, хоолонд орохын өмнө үнэртэн түрхэх зэрэг нь зохимжгүй байдаг гэнэ шүү.

Зуны улиралд өвлөөс харьцангуй бага түрхэх хэрэгтэй аж. Учир нь сэрүүний улиралд сүрчиг амархан арилдаг бол зуны халуунд илүү хурц үнэртдэг. Мөн хуурай арьсанд сүрчиг амархан ууршдаг тул хуурай арьстай бүсгүйчүүд маань сүрчгийг ойр ойрхон түрхэж, сэлбэж байх хэрэгтэй юм. Харин тослог арьсанд үнэр удаан хадгалагддаг. Сүрчигний үнэрт хэрэглэж буй хоол хүнс бас нөлөөлдөг. Жишээлбэл, халуун ногоотой хоол хүнс нь сүрчигний үнэрийг илүү хурц болгодог бол тамхи, эм тан, биеийн халууны хэлбэлзэл ч үнэрийг өөрчилж чаддаг байна.
Даавуун хувцсан дээр сүрчиг түрхэхдээ эхлээд толбо тогтох эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Үслэг, ноосон эдлэл үнэрийг удаан хадгалдаг бол хиймэл, жинхэнэ торгонууд муу хадгалдаг аж. Синтетик даавуу нь үнэрийг танихын аргагүй болгодог төдийгүй, толбо хурдан тогтдог гэнэ. Сүрчгийг цацахдаа үнэт эдлэлдээ хүргэхээс болгоомжлох хэрэгтэй шүү. Учир нь сүрчиг зарим үнэт чулууны өнгийг бүдгэрүүлдэг талтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.