Жениффер Лопез, Каспер Смарт нар эргэн нийлсэн үү?

Жениффер Лопез өөрийнх хайр дурлалын амьдралыг тойрсон элдэв цуу яриаг огтхон ч тоодоггүй, инээгээд л өнгөрдөг нэгэн билээ. Kohl-ийн шинэ цуглуулгаас гоёмсог алтан гинжин хээтэй цамц болон цагаан өнгийн богино өмдөөр гангарсан 45 настай поп од Лхагва гарагт болсон Fox шоуны үеэр Beau "Casper" Smart-тай хамт гэрэл зурагт өртсөн байжээ. Аль хэдийнэ салсан хосууд өнгөрсөн долоо хоногт үнсэлцэж харагдсан нь сонирхолтой. Сүүлийн үед тэдний хамтдаа авахуулсан зурагнуудынх нь талаар Смартаас лавлахад тэрээр инээмсэглэн албан ёсны харилцаатай байгаагаа илэрхийлсэн өгүүлсэн ажээ. Харин Жениффер Лопез “Одоогоор би ганц бие байна, баярлалаа” хэмээн хэлсэн байна.

 27 настай бүжигчин, бүжиг дэглээч Смарт болон Лопез нар 3 жил гаруйн өмнө салцгаасан ч маш нөхөрсөг үлдсэн бөгөөд хэд хэдэн ч удаа хамтдаа байгаа харагдсан аж. Тэдний хамгийн сүүлд хамтдаа авахуулсан зураг нь өнгөрсөн Бямба гарагийн үдэш Шагнал гардуулах үйл ажиллагааны дараа авахуулсан зураг байлаа. Ёслолын үеэр Лопез болон тэрхүү үйл ажиллгаан дээр Шилдэг эрэгтэй дуучны шагнал хүртсэн Ник Иохан нар хөтлөгч хийж байжээ. Харин Смарт поп одын ерөнхий менежерээр ажиллаж байсан гэнэ. Тэр үеэр Смарт өөрийн хайр дурлалын амьдралын талаар  E! news-д мэдээлэл өгөхдөө “Бид маш сайн найзууд” гэсэн бөгөөд өөрөө ганц бие гэдгээ ч хэлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.