Гарынхаа хуруугаар өөрийгөө эмчлэх арга
Хүний арван хуруу нь далд шижмээр дотор эрхтэнүүдтэйгээ холбоотой байдаг.
Эрхий хуруу: Бие тэнхээ ядарч, тамир тэнхээ алдагдахад хоёр гарын эрхий хуруугаа маш сайн хөдөлгөх хэрэгтэй. Ингэснээр таны бие сэргэж, тэнхээтэй болох болно.
Долоовор хуруу: Хоолны шингэц муу, дотор эвгүйрэх, хоол идэх зуршил муудвал долоовор хуруугаа сайн хөдөлгө. Таны бие зүгээр болох болно.

Дунд хуруу: Цусны эргэлтэнд нөлөөлдөг хуруу. Даралт ихсэх үед дунд хуруугаа сайн хөдөлгөж, хооронд нь үрэх, базах хэрэгтэй.
Ядам хуруу: Элэгний үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Тиймээс элэгний өвчтэй хүмүүс энэ хуруугаа сайн хөдөлгөх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөхөд гэмгүй.

Чигчий хуруу: Энэ хуруу нь зүрхний үйл ажиллагаатай холбоотой байдаг тул зүрх тань асуудалтай бол чигчий хуруугаа сайн хөдөлгөх хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







