Хүйтэн усанд орох нь ямар ач тустай вэ?

Бүсгүй та хэр халуун усанд ордог вэ? Одооноос усны температураа багасгаж, хүйтэн усанд орохыг зөвлөж байна. Энэ нь маш олон давуу талтай бөгөөд хүйтэн гэдэг нь +10аас +15’С градусыг хэлж байгаа юм шүү. Хүйтэн усанд гурваас дээш минут орох хэрэгтэй ч 10 минутаас хэтрэх хэрэггүй байдаг. Мөн зүрхний өвчтэй бол хүйтэн усанд орж болохгүйг анхаараарай. 
1.    Хүйтэн ус арьсыг хуурайшуулдаггүй. Халуун ус нь арьсанд байдаг хэрэгцээт тослогийг арилгадаг. Харин хүйтэн усаар нүүрээ угаах нь арьсны чийгшлийг хадгалж, нүхжилтийг багасгадаг


2.    Хүйтэн усаар үсээ угаах нь халуун усаар угааснаас илүү өнгөлөг болгодог. Мedical Dail сэтгүүлд дурдсанаар хүйтэн усаар угаасан үс илүү өнгөлөг харагдахаас гадна хагталтын эсрэг үйлчилгээтэй байдаг

3.    Булчингийн гэмтлийг хурдан эдгээдэг. Мэргэжлийн сагсан бөмбөгчид ямар нэгэн бэртэл авсан үедээ хүйтэн устай онгоцонд орж эмчилдэг аж. Хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулж, өвдөлтийг намдаадаг тустай.


4.    Хүйтэн ус сэргэг байлгана. Хэрвээ та өглөө амарч сэрсэн ч ядарсан, нозоорсон байдаг бол хүйтэн усанд ороод л асуудлыг шийдэж болно. Хүйтэн усанд ороход бидний бие “сандарч” яаралтай арга хэмжээ авч эхэлдэг. Биеийг халуун байлгах гэж өөрийн мэдэлгүй гүнзгий амьсгаа авч эхэлдэг. Энэ нь хүчилтөрөгч хангалттай авч эхэлнэ гэсэн үг. Зүрхний хэмнэл, цусны эргэлт хурдасдаг байна.


5.    Сэтгэл санааг тайвшруулдаг. Dr. Nickolai Shevchuk эмч хэлэхдээ “Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг багасгаж, байнга ордог бол стрессдэнэ гэхээс айх хэрэггүй болно” гэжээ. Яагаад хэмээн түүнээс асуухад “Хүйтэн ус нь mesocorticolimbic ба nigrostriatal дахь dopamingeric дааврыг сэргээдэг учир сэтгэлээр унадаггүй" гэжээ. Өөрөөр хэлбэл тархи руу аз жаргалын дааврыг илгээдэг гэсэн үг юм.


6.    Турахад тусална. Хүний биеийн өөхийг хоёр хэсэгт хувааж үзэж болно. Цагаан өөх буюу гэдэс, хүзүү, гуяны өөх. Харин бор өөх нь бидний биеийн дулааныг хадгалах зориулалттай. Хүйтэнд идэвхиждэг. Хүйтэн ус нь бор өөхийг идэвхижүүлж өөхийг хайлуулдаг. 2009 онд хийсэн судалгаар зөвхөн хүйтэн усанд орсноор 4 кг хасч байсныг тогтоожээ.

7.    Хүйтэн ус цусны эргэлтийг сайжруулдаг. Dr. Mercola эмчийн хэлсэнээр хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулдаг тул эрүүл мэндэд тустай байдгийг зөвлөсөн байна.


8.    Ой тогтоолтыг сайжруулна. Судалгаагаар харзны усанд ордог хүмүүс энгийн хүнээс илүү ой тогтоолт сайтай байдаг нь тогтоогджээ.


9.    Дархлаа сайжирна. Халуун усанд ордог, хүйтэн усанд ордог хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хүйтэн усанд ордог хүмүүсийн цагаан эс илүү идэвхитэй, хүчтэй байдаг нь тогтоогджээ. Хүйтэн усанд орох тоолонд цагаан эс идэвхжиж байсан байна.


10.    Хүйтэн ус чалх сайжруулдаг. Халуун ус нь үрийн шингэний "үйлдвэрлэлт"-ийг бууруулдаг байна. Ингэснээр чалхгүй болох магадлал өндөрсдөг гэж эрдэмтэд олж тогтоожээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
caca (202.21.111.98) 2017-07-19 10:06:46
jiremsen emegtei huiten usand orj boldog yum bolow uu