Өглөө гүйх нь таны бодсоноос ч илүү давуу талуудтай
Эмэгтэйчүүд бидний өв тэгш бие галбир, эрүүл саруул байхын үндэс дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтоос шууд хамаарна. Хаврын нозоором өдрүүд үргэлжилж байгаа энэ цагт та өглөөний гүйлт хийж байгаа юу? Энэ нь хамгийн хямд хэрнээ үр дүнтэй дасгал байх болно. Магадгүй бүсгүй та жингээ хасах ямар нэгэн дасгал хийж байгаа бол түүн дээрээ өглөөний гүйлт нэмээрэй.

Гүйлт нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна, биеийн илүүдэл жинг хасч, булчингийн үйл ажиллагааг болон эрүүл мэндийг тань сайжруулдаг. Гүйлтээр хичээллэж байгаа тохиолдолд таны даралт багасч, ясны бүтэц сайжирч хожим ясны сийрэгжилт болохоос урьдчилан сэргийлж чадна.
Физиологийн хувьд ч сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдгийг эрдэмтэд аль хэдийн тогтоожээ. Тэгвэл та тэдний нэг болохоор шийдсэн бол доорх зөвлөгөөг дагаарай. Анхлан гүйж эхэлж байгаа хүмүүст мэргэжлийн багш нар гол төлөв найман долоо хоног төлөвлөгөөний дагуу хичээллэхийг санал болгодог байна.
Жишээлбэл, эхний долоо хоногт зургаан минут алхан нэг минут гүй. Үүнийгээ гурван удаа давтан хийгээрэй. Харин дараагийн долоо хоногоос алхалтаа таван минут болгоод гүйлтээ хоёр минут болгон мөн л гурван удаа давтах зэргээр найман долоо хоног үргэлжлэх юм. Энэ мэтээр долоо, долоо хоногоор алхалт, гүйлт хоёроо ахиулах маягаар найман долоо хоногийн турш хичээллэвэл илүү үр дүнтэй байдаг байна.
Гэхдээ та гүйж байхдаа хүнтэй ярьж чадахуйц байдлаар хэтэрхий амьсгаадахгүй байхаар зөөлөн гүйх ёстой. Гүйж дууссаныхаа дараа заавал ус ууж, алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй. Гүйж байхдаа ч бага багаар балгах ёстой аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







