Үдшийн буюу гоёлын будалтыг хэрхэн хийх вэ?
Бүсгүй та ямар нэгэн үдэшлэг, хүлээн авалтанд очихоор бэлдэж байгаа юм биш биз. Тэгвэл танд нүүр будалтаа хэрхэн хийх талаар зөвлөгөөг хүргэе. Үдшийн будалт нь өдөр тутмын будалттай харьцуулахад илүү тод, өнгө ялгарсан, гялалзсан том, будаг хэрэглэдэг байна. Өдрийн будалт нь зөөлөн, үл мэдэгдэм байх ёстой бол гоёлын будалт хурц, тод, шөнийн гэрэлд ялгарч харагдахуйц байх ёстой гэнэ шүү. Гоёлын будалтанд нүүр арчлах гоо сайхны будаг хэрэгслээс гадна хиймэс үс, хумс, үсний олон өнгийн будаг, шүршдэг сор, үсэнд хэв оруулагч зэргийг хэрэглэж болно.
Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн нүүр будах онцлог бий тул будалт бүр харилцан адилгүй байхыг анхаараарай. Гоёлын будалтыг хийхдээ уруул, нүдэнд илүү анхаарал хандуулах хэрэгтэй байх нь. Мөн хиймэл сормуус хэрэглэж болно. Үдшийн будалтаа доорх дарааллаар хийгээрэй, бүсгүйчүүд ээ.
Суурь энгэсэг түрхээд дээрээс нь хөнгөн энгэсэг тавина. Хөмсгөө сойздож хэлбэр оруулаад саатай юм уу цайвар өнгийн сүүдэр зовхинд түрхээрэй. Дээд талаар нь саатаай сүүдэр уусган тавьж ч болно шүү. Уруулаа саатай өнгөөр будаад, дээд уруулын захаар цайвар өнгийн харандаагаар хүрээлээд уусгавал зохимжтой.
Чадварлаг хийсэн будалт таны нүүр царайг өөрчлөөд зогсохгүй сэтгэл санаанд нөлөөлж, өөдрөг, өөртөө итгэлтэй байхад туслах болно оо. Гоёлын будалтыг хувцас, үс, нүүрний өнгө, нас, арга хэмжээний утга учраас зэргээс шалтгаалж өөр өөрөөр хийдэг боловч, уруулын будгийн өнгө, хацрын энгэсэг, хувцасны өнгөтэй зохицож байх ёстой. Гоёлын будалт хийхэд гоо сайхны хэрэглэл будгийг чадварлагаар хэрэглэх нь их ач холбогдолтой байдаг байна шүү. За, ингээд танд амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







