Амал Клүүни дипломатч болох уу?

Холливуудын сайхан залуу Жеорж Клүүни Италид нэгэн сайхан бүсгүйтэй дуулиантайхан хуримаа хийсэн нь Амал байсан юм. Түүнийг авъяаслаг жүжигчний гэргий гэдгээр олон түмэн таних боловч яг хэн бэ гэдгийг төдийлөн мэддэггүй биз ээ.



Хөөрхөн бүсгүй Амал Клууни хүний эрхийн хуульч, зохиолч мэргэжилтэй эмэгтэй юм. 37 настай бүсгүй дахин өөр мэргэжил эзэмшхээр төлөвлөсөн бололтой. Тэрээр 4 дүгээр сарын 8-ы өдөр Баруун Уиллажийн Моранди зоогийн газраас гарч явахыг сэтгүүлчид харжээ. Тэрээр Нью-Йорк их сургуулийн олон улсын харилцааны хүнтэй хоол идсэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд түүнийг дахин суралцаж "дипломатч" болохоор зэхэж байна хэмээн мэдээллэсэн байна.


Амал өнгөрсөн арваад жилийн турш хуульчаар ажилласан нь түүнийг туршлагатай хуульч гэж үздэг. Тэрээр одоогоор Колумбиагийн их сургуульд зочин багшаар ажиллаж, оюутнуудтай өөрийн чаддаг мэддэг зүйлсийнхээ талаар хуваалцсаар байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.