Хуучны хачирхалтай гоо сайхны аргууд

Техник, технологийн хөгжил өнөөдрийх шиг хөгжөөгүй байсан үед эмэгтэйчүүд өөртөө хэрхэн анхаарал тавьж, сайхан болохын тулд өөрийгөө хэрхэн золиослодог байсан тухай мэдээллийг хүргэе.

Хацар хонхойлгогч машин. 1936 онд тус багажийг Рочестрийн Изабелла Гилберт гэгч эмэгтэй зохион бүтээжээ. Энэхүү багажийг орой унтахдаа зүүж хоноод өглөө нь авахад таны хацар хөөрхөн хонхорхойтой болдог байж. Харин одоо 2000-5000 доллартай байхад та 15 минутанд хацрын хонхортой болж чадна.


Таслагч дээс. Та энэ эмэгтэйн магнай хэсгийг харж байна уу? Яагаад зүгээр л магнай хэсгийн үсийг тайрах юм уу хусчихаж болдоггүй байсан юм болоо? Маш их өвдөлтийг мэдрэн байж тус толгойн гоёлыг 11 дүгээр зууны эмэгтэйчүүд авч байжээ.

Түүхий махны арчилгаа. Энэ нь 1930-аад оны үеэр гэртээ хийх хамгийн тохиромжтой арьс арчилгааны хэлбэр байлаа. Нүүрэн дээрээ эхлээд нимгэн цаас тавьж дээрээс нь урьдчилан бэлдсэн мах тавьдаг байсан байна. Мах уураг ихтэй учир таны арьсанд маш тэжээл болж чадна гэж тэр үеийн эмэгтэйчүүд ойлгодог байжээ.

Lysol Douches . Та хамарныхаа үсийг шатаж байгааг үнэртэж байна гээд төсөөлдөө. Аймшигтай байгаа биз? Үнэндээ энэ химийн гаралтай бэлдмэл нь эмэгтэйчүүдийг бараг л алах дөхөж байжээ. Төрсний дараах эмэгтэйчүүд жингээ хадгалж үлдэхийн тулд энэ бэлдмэлийг хэрэглэсэн байсан бөгөөд 1911 онд 200 гаруй ийм хорыг устгалд оруулсан байна.


Туузан хорхойн тураах арга . Олон жилийн өмнөөс л эмэгтэйчүүд өөрийн биеийн жиндээ сэтгэл ханамжгүй байж элдэв янзын арга туршсаар ирсэн. Тэдгээр олон аргуудын дунд туузан хорхой залгих төрөл нэг хэсэг эрчимтэй хөгжсөн байна. Та нэг жижиг хэмжээтэй туузан хорхой залгисны дараа маш хурдан бөгөөд гайхалтайгаар турж эхэлдэг. Гэхдээ туузан хорхой нүдний харааг муутгах, толгойг байнга өвтгөх, менингет зэрэг эмгэгүүдийг үүсгэдэг гэдгийг хатагтай нар тэр бүр судлаагүй байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.242.238) 2015-04-13 20:32:10
Туузан хорхой залгих хамгийн заваан сэжгийн арга байна