Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд эмгүйгээр эмчлэх арга
Өтгөн хатах гэдэг нь өтгөн гадагшуулалт цөөрөх ба шулуун гэдэсний суллагдах үйл ажиллагаа биед зовиуртай явагдахыг хэлнэ. Шингэн бага уух, бага идэх, зарим эмийн үйлчлэл, өвчний улмаас өтгөн хаталт үүсдэг.

Гэрийн нөхцөлд эмгүйгээр эмчлэх арга
Орц : Гэдэс цэвэрлэх цай 4 ширхэг, 500 гр хар чавга, 500 гр үзэм, 500 гр чангаанз, 1 аяга элсэн чихэр, 1 аяга жүүс ямар ч төрлийн жүүс байж болно.
Бэлдэх арга:
1. 2 аяга буцалсан усанд цайгаа дүрээд 5 минут байлгана.
2. Дараа нь цайгаа шүүж аваад жимсээ хийгээд сайтар хольж хутгаад 5 минут буцалгана.
3. Үүний дараа элсэн чихэр, 1 аяга жүүсээ хийж сайтар хольсны дараа хөргөнө.
4. Дээрх зүйл маань жимсний чанамалтай адил болно.
5. Муудахаас сэргийлж хөргөгчинд хадгалах хэрэгтэй.
Хэрэглэх арга:
- Өдөрт 1-2 халбага хэрэглэнэ. Гэхдээ энэ бол тогтсон тун биш гэдгийг санаарай. Тө өөрөө тохируулж ихэсгэж бас багасгаж болно.
- Талхан дээр түрхэх, халуун усанд хутгаж уух, ер нь ямар ч байдлаар хэрэглэж болно. Яагаад гэвэл бидний хэрэглэж заншсан жимсний чанамалтай адил учир та ямар ч аргаар хэрэглэсэн болно.
Эх сурвалж: www.mongolcom.mn







