Өдрийн хоолны амтат зоог ТӨМСНИЙ ХУЧМАЛ



Төмсний хучмал (4 хүний порц)


Орц:

- Машиндсан мах-500гр
- Төмс-800гр
- Өндөг-4ш
- Гурил- 3 а/х
- Сонгино-1ш
- Ногоон сонгино-бага зэрэг
- Лууван -бага зэрэг
- Масло-1 а/х
- Сүү-50гр
- Хар перец
- Давс

Хийх арга:

Махаа давс,перец,сонгиноор амтлаад гурил хийж базна. Төмсөө давстай усанд чанаж шүүгээд бага зэрэг хөргөөд машиндах юмуу нухаад масло, сүүгээр амтлан нухашаа бэлдэнэ. Хэвэндээ эхлээд махаа тарааж  тавиад дээр нь нухашаа бүрж өгнө. Өндгөө задалж хутгаад нарийн хэрчсэн ногоон сонгино, лууван зэргээ хийгээд бага зэрэг давс хийж амтална. Үүнийгээ төмсөн дээрээ асгаад шарах шүүгээнд дээр доороос нь 180 хэмд 30-35 минут болгоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
д хаянхярваа (103.229.120.162) 2015-01-31 10:21:13
saihan hool zaaj ugsund bayrllaa
(103.229.120.162) 2015-01-31 10:19:55
saihan hool zaaj ugsund bayrllaa unuudur gertee hiine
з (103.9.88.226) 2015-01-21 16:24:55
3 удаа тарни унш тэгвэл харагдана
cccc (112.72.11.67) 2015-01-21 12:58:17
sain uu Өдрийн хоолны амтат зоог ТӨМСНИЙ ХУЧМАЛ-g unshih geheer yu ch haragdahgui bhiin text n yasiin be