Эзэгтэй таны нөхөртөө хийж өгөх бяцхан боловч романтик таван зүйл
Эмэгтэйчүүд нөхөртөө хангалттай их анхаарал, цаг зав хандуулахгүй байгаа талаарх гомдол нийтлэг байдаг шүү дээ. Гэхдээ үнэн хэрэгтээ тэдний тэн хагас нь л ийм байдалтай байдаг байна.
Хүндэт эхнэрүүд ээ, та хамгийн сүүлд хэзээ нөхөртөө хайртайгаа сануулж, хайраа илэрхийлж, түүнийхээ сэтгэл зүрх рүү гараа сунгасан бэ? Хэрвээ та удаан хугацааны туршид ингээгүй бол одоо хийх цаг нь болжээ. Хайртдаа өөрийнхөө хайрыг мэдрүүлэх, сануулах жижигхэн боловч хэд хэдэн арга зам байна. Хэрэгжүүлээд үзээрэй, хатагтай нар аа.

1. Угаалгын өрөөнийхөө толинд зурвас үлдээх
Ариун цэврийн өрөөнийхөө толин дээр арилдаг фламастер эсвэл уруулын будгаар жижигхээн хайрын зурвас үлдээсэн байхад л таны хайрт өдөржингөө баяр хөөртэй явах болно. Түүнийг нүүр дүүрэн инээмсэглэлтэй явахыг л та харах бол жаргал юм шүү дээ.

2. Нууц зурвас
Хайртайгаа илэрхийлсэн жижиг зурвас бичин түүний халаас, түрүүвч, машин, үдийн цайны хайрцаг, бичиг баримтуудын завсар ч юм уу ямар нэгэн өөр газар нуух хэрэгтэй. Ингэсэн байхад тэр таны захиаг олж унших л болно. Ажлын их өдрийн завсраар таны хайраа илчилсэн зурвасыг гэнэт унших нь түүнд сайхан байх нь лавтай.

3. Нөхрийн өдөр
Та өөрийнхөө нөхрийг үргэлж романтик зүйл дээр туршиж, түүнд илүү өвөрмөц, онцгой анхаарлыг хандуулж байгаарай. Нэг өдрийг зөвхөн түүнд зориулж, хаан мэт хандаж “нөхрийн өдөр”-ийг бий болгох нь зөв. Хэрвээ та бүтэн өдрийг төлөвлөж чадахгүй байгаа бол өдөр тутмын амьдралд байж л байдаг жижигхээн зүйлүүдийг ч нэмэхэд илүүдэхгүй. Бүх зүйл маш нарийн байх албагүй. Гэхдээ өдөр бүрийн өглөөний цай, өдрийн хоолноос л илүү өвөрмөц байвал зүгээр. Зүрхэн хэлбэртэй бялуу, бин байсандаа ч гайхалтай шүү дээ.

4. Хайрын текст
Хайрлаж, дурлаж байсан анхны үеэ та санаж байна уу? Амьдралдаа тэр романтик үеэ буцааж авчирвал гайхалтай биш гэж үү? Өдрийн турш түүнийгээ романтик текстээр баярлуулаарай. Энэ арга нь таны гэрлэлтийн үед аль хэдийнэ ашиглагдаж байсан, тийм үү? Тийм ээ, тиймээс дахиад нэг үзэх хэрэгтэй.

5. Илүү олон удаагийн болзоо
Болзооны хамгийн сайхан зүйлүүдийн нэг нь сээтэгнэх юм. Гэрлэсэн хосууд ч гэсэн яагаад болзож болохгүй гэж? Та одоо ч гэсэн сээтэгнэхээ зогсоож болохгүй шүү. Залуу, халуун үеийнхээ харилцааг эргүүлэн авчрахыг хичээсээр л байх хэрэгтэй. Энэ нь зангиаг нь зангидахаас эхэлж, хоолны ширээний ард хөлөөрөө тоглоцгоохоор төгсөж ч болно. Хөгжилтэй сонсогдохгүй байна гэж үү?

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.