ЗУРГАН ДЭЭР ЯАЖ ХӨӨРХӨН ГАРАХ ВЭ?

Охид зурган дээр хөөрхөн гарахыг хүсдэг. Хөөрхөн гарахын хамгийн гол нууц бол инээмсэглэл. 

Нүүрний булчингаа чангалж сайхан инээмсэглэдэг болъё гэвэл дараах  дасгалуудыг хийгээрэй.

1. Сайхан инээж сурахын тулд та долоовор хуруугаараа уруулынхаа хоёр талд буюу завжин дээрээ дарж 5-7 секунд болно. Дарахдаа уруулаа хоёр тийш бага зэрэг татаарай. Энэ дасгалыг аль болох олон давтана.

2. Уруулаа жимийгээд хурууныхаа өндгүүдээр чимхэж өгнө. Чимхэлт хүчтэй байх хэрэгтэй. 5-7 секундын дараа хуруугаа тавьж, уруулаа амраан дахин хийгээрэй.

3. Уруулаа урагшаа цагираг хэлбэртэй болгож цорвойлгоод, уруулныхаа дотор талыг хэлээрээ тойруулна. Нар зөв, буруу эргүүлнэ.

ЗУРАГ АВАХУУЛАХ ҮЕДЭЭ ХЭРХЭН ИНЭЭХ ВЭ?

Зураг даруулах агшиндаа та өөртөө тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаа бодоорой. Хиймэл инээд хөшүүн, хуурамч харагддаг. Хэрвээ сайхан шүдтэй бол аль болох шүдээ гарган инээвэл дээр. Таны инээмсэглэл илүү амьд харагдах болно.

Инээмсэглэх үедээ та зөвхөн уруулаараа бус, нүдээрээ давхар инээх хэрэгтэй. Ингэвэл таны инээмсэглэл нарны гэрэл мэт цацарч хүн болгоны харцыг булаах болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Инээмсэглэл (122.201.31.144) 2017-12-25 16:08:50
Хацраа чаж хонхойлгох вэ
uuriin tsolmon (103.10.22.120) 2014-04-12 20:01:31
goyzuil zaalaa bayarlalaa