Амралтын өдрийн ширээгээ амтат салатаар чимэглэе
Хатагтай нар минь, амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлцгээж байна уу? Халуун ам бүлээрээ ширээ тойрч суугаад хооллох үйл явцгүйгээр амралтын өдрийг төсөөлөх аргагүй шүү дээ. Тэгвэл танай гэр бүлийн зоогны ширээг чимэглэх нэгэн гайхалтай салатыг хийх аргыг хүргэж байна. Хэрэгжүүлээд үзээрэй, бүсгүйчүүд ээ. Гэр гэртээ тогооч.

Гоймонгийн салат хийх хамгийн эхний алхам бол салат хийх гоймонг сонгох юм. Ямар өнгө, хэлбэр дүрстэй гоймон сонгохоос тань шалтгаалж салат сайхан харагдана. Өнгө өнгийн гоймон салатыг улам өнгөлөг амтлаг харагдуулдаг шүү.
1л орчим усыг буцалгана.
Ус буцалсны дараа гоймонг хийж 12-15 минут буцалгаж зөөллөнө. Үүнээс их хугацаанд буцалгавал гоймон хэтэрхий зөөлөрч нялцгай болдог.

Гоймонг халуун уснаас шүүж авмагцаа хүйтэн усаар сайтар сойж шүүгээрэй. Ингээд хүйтэн уснаас гоймонг усгүй болтол сайтар шүүж аваад битүү саванд хийж 1 цаг орчим хөргөгчинд хөргөнө.
Өргөст хэмх, хиам, чинжүүг хэрчинэ. Ингэхдээ та өөрийн сонирхлоор өргөн, нарийн, жижиг гэх мэт хэрчээрэй. Чинжүүний өнгө бүрээс сонгож хийвэл салат амттай бас өнгө алагласан болох болно. Харин сырыг ногоо үрэгчинд үрж жижиглэвэл илүү тохиромжтой.
Ингээд хэрчсэн чинжүү, өргөст хэмх, хиам, сырыг хөргөгчнөөс гаргасан хүйтэн гоймондоо хийгээд давс, хар перц, яншуй, элсэн чихрийг хийж 5-10 минут сайтар хутгаж холиорой.

Энэ бол энгийн нэгэн гоймонгийн салатны жор байлаа. Гоймонгийн салатыг өөр ямар хүнсний бүтээгдэхүүнүүдээр арвижуулан баяжуулж болохыг сонирхуулъя.
Салатанд та дээрх орцоос гадна улаан лооль, олон өнгийн чинжүү, брокколи, улаан сонгино, ногоон сонгино, яншуй, базилын навч, хулуу, вандуй, сармис, эрдэнэ шиш, мөөг зэргээс сонгон баяжуулж хийж болно.
Салатанд та дээрх орцоос гадна улаан лооль, олон өнгийн чинжүү, брокколи, улаан сонгино, ногоон сонгино, яншуй, базилын навч, хулуу, вандуй, сармис, эрдэнэ шиш, мөөг зэргээс сонгон баяжуулж хийж болно.
Харин одоо гоймонгийн салатны сүмс буюу амтлагчыг хэрхэн бэлтгэж салатыг зүйрлэшгүй сайхан амт оруулдаг нууцыг дэлгэе. 3-4 хоолны халбага оливын тос, 1-2 цайны халбага нимбэгний шүүс, 1-2 цайны халбага гичийг варианы шилэнд хийгээд сайтар сэгсэрч холиход жигд өнгөтэй өтгөндүү амтлагч сүмс болно.
Уг сүмсээр салатыг сайтар хольж амтлаарай. 1-2 чимх давс, хар перцээр амтлах эсэх нь таны сонголтод үлдлээ.
Дээрх сүмсийг заавал хийхгүйгээр салатанд хийх ногоонуудыг утсан гахайн махны адил бага зэрэг хуураад сайтар хөргөөд гоймон, давс, майонезтой хольж хэрэглэж болно шүү.
Салатныхаа орцноос гадна ногооны хэрчилт өнгө үзэмж нэмдэг.

Эх сурвалж: 1000jor.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







