Хөргөгчний аль хэсэгт ямар хүнс хадгалах хэрэгтэй вэ?
Бидний өдөр тутмын хэрэглээ, хүнсийг шинээр нь муутгалгүй хадгалах зориулалттай хөргөгч өнгөц хархад хоёрхон
хэсэг боловч хэд хэдэн темпратурын бүстэй байдаг. Иймд тэдгээр
бүсүүдийн хэмд тохируулан хүнсний бүтээгдэхүүнээ зөв газарт нь
байршуулаарай.

Хаалганы хэсэг: Хөргөгчний хамгийн дулаан хэсэг, температурын өөрчлөлт ихтэй тул амархан мууддаг хүнс хийж болохгүй. Ихэнх хөргөгчний хаалганы хэсэгт өндөг хадгалах тавиур байрладаг ч өндгийг тухайн хэсэгт хадгалах нь тийм ч тохиромжтой биш юм. Амархан мууддаггүй хоолны хольц, уух зүйлс, хоол амтлах бүтээгдэхүүн зэргийг энэ хэсэгт хадгалаарай.
Дээд тавиурууд: Хөргөгчний дээд хэсгийн тавиурын температур тогтмол байдаг тул өдөр бүр хэрэглэх хоол хүнс, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн, хөнгөн зууш зэргээ байрлуулаарай.
Доод тавиур / хөлдөөх хэсэг: Энэ хэсэгт мах, хөлдөөсөн хүнс, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, мөс зэргийг хадгална.
Шургуулга: Хөргөгчний энэ хэсэгт чийгшлээ удаан хадгалах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн буюу жимс, хүнсний ногоог хадгалах нь зүйтэй.

Эх сурвалж: ugluu.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.