Залуу эзэгтэйн мөрдвөл зохих 11 дүрэм

    Хатагтай та өөрийгөө хэр сайн гэрийн эзэгтэй гэж боддог вэ? Та доорх дүрмүүдийг нэг уншаад, өөрийгөө шинжээд, мөн хэрэгжүүлээд үзээрэй. Эдгээр дүрмүүдийг Америкийн төдийгүй дэлхийн олон орны бүсгүйчүүд мөрдөн, амьдралдаа хэрэгжүүлдэг байна. Айл гэр болж нэг гэр бүлийг авж явна гэдэг амаргүй. Тиймээс танд мөрдвөл зохих 11 дүрмийг танилцуулж байна.

1.    Залуу эзэгтэй аль болох хэрүүлээс зайлсхий.
2.    Нэгэнт хэрүүл эхлээд дундаа орсон бол хэрүүлийг сэтгэлд нь сэв суулгахгүйгээр дуусгаж сур
3.    Чи эр хүнтэй суусан болохоос бурхны элчтэй гэрлээгүй. Иймд ханийнхаа ямар нэг дутагдал болон алдаа оноо гаргахад нь гайхах хэрэггүй.
4.    Эр нөхөр чинь зүрх сэтгэлээрээ чамтай ханилсан ч ходоод нь зүрхнээсээ хүчтэй гэдгийг бүү март. Эр хүний зүрхэнд ходоодоор нь дамжин хүрдэг гэлцдэг. Тиймээс эзэгтэй та гал тогоондоо анхаарснаар нөхрөө өөртөө татаж чадна.

5.    Эх нөхрөөсөө ямар нэг байдлаар мөнгө нэхэж залхаах хэрэггүй. Нөхрийнхөө чамд өгөхөөр төлөвлөсөн мөнгөний хэмжээг нэмэхгүй зохицуулахыг хичээ.
6.    Нөхөртөө бодож санаж буй үгээ дуустал нь хэлэх боломж олгож бай. Энэ нь түүнийг сэтгэл хангалуун байлгана. Ийм үед чамд муу юм болохгүй.
7.    Сонин хэвлэл дээрээс хов живээс гадна өөрт хэрэгтэй бусад зүйлсийг ч гэсэн уншиж бай. Нөхрийнхөө сонирхдог сэдвийг унш. Ингэвэл та хоёрт ярилцах сэдэв мундахгүй.
8.    Ямар ч үед эр нөхөртэйгээ эелдэг, найланхай харилцаж бай. Гэрлээгүй байх үедээ түүн рүү олдошгүй эрдэнэ мэт хардаг байснаа сана.

9.    Нөхөртөө чамаас илүү боловсрол мэдлэгтэй гэдгээ мэдрэх харуулах боломж олго. Ингэвэл түүний сэтгэл хангалуун байх болно.
10.    Түүнтэй найз шиг нь харилцаж бай.
11.    Эр нөхрийнхөө эцэг эхийг, тэр дундаа ээжийг нь хүндэлж бай.
Эх сурвалж: PROnews.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.