Хөхөөр хооллоход гарах хүндрэлүүд

    Хөхөөрөө хооллох нь эмэгтэй хүн бүрийн байгалийн төрөлхийн шинж чанар юм. Анх ээж болж байгаа эхчүүдэд дараах бэрхшээлүүд тулгардаг байна. Энэ тохиолдолд та яах ёстой талаар хэдэн зөвлөмжийг уншигч бүсгүйчүүддээ хүргэж байна. 

1.    Хөхний үрэвсэл
Ээж болж байгаа эхчүүдэд түгээмэл тохиолдлууд нэг бол хөхний үрэвсэл. Энэ эхний өдрүүдэд эмзэг байдаг учраас хүүхдээ хөхүүлэхэд хөхний толгой зовиурлаж өвддөг. Хөхүүлэхийн өмнө болон дараа нь хөхний толгойг цэвэр хөвөнд буцалсан ус шингээгээд, хөнгөн арчих хэрэгтэй. Мөн хүүхдээ зөв хөхүүлэх нь хамгийн чухал юм шүү. 
2.    Хөхний толгойн халдвар
Зарим бактери нь хөхний толгойг хагалдаг талтай. Антибиотикийн эм хэрэглэх нь үүнийг нэгэн шалтгаан юм. Энэ нь мөн хүүхдэд нөлөөлөх тохиолдол гардаг. Эмчилгээ нь эмэгтэй хүн бүрт өөр байдаг ч тосон болон аман эмчилгээг хийж болно. 

3.    Уураг зангирах
Хөхөөр хооллож байхад сүү багаар гарах мөн гашуун болсон байвал сүүний суваг зангирсан байж болно. Хамгийн түрүүнд асуудалтай байгаа хөхөө байнга хөхүүлж суллаж байх хэрэгтэй. Хөхүүлж байх явцдаа массаж хийвэл сайн. Мөн халуун шүршүүрээр шүршиж массаж хийвэл үр дүнтэй байдаг.
4.    Мастит 
Эмэгтэйчүүдийн хөхний хавдалт нь эхний долоо хоног юу ч мэддэггүй. Хөх нь үрэвсэж хавдаж улайсан ханиад хүрсэн мэт жихүүцдэг . Энэ үед яаралтай эмчид хандах хэрэгтэй. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.229.123.177) 2015-05-22 00:34:50
Хөхөнд сүү оруулдаг нэмэлт юм байдаг гэнээ ямар юм байдаг юм бол