Та бол энэ дэлхийн хамгийн гайхалтай ээж

1. Та хүн бүтээсэн
Та бол энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай хүүхдийг өөрийн биеэсээ таслаж төрүүлсэн гавьяатай хүн. 

2. Та бол сайн ээж
Таны хүүхэд эрүүл бас аз жаргалтай тиймээс бүсгүй минь чи бол яриангүй сайн ээж. 

3. Та унтаагүй ч гэсэн цоглог хэвээрээ 
Насан хүрэгчид өдөрт 7-9 цаг заавал унтах ёстой гэдгийг сонсоод таны инээд гарцаагүй хүрч байгааг би мэдэж байна. Яагаад гэвэл та шөнө дунд хүүхдээ хооллох гэж унтах нойроо багасгасан ч цоглог хэвээрээ өдрийг үргэлжлүүлдэг сүпер эмэгтэй шүү дээ.

4. Танд энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай хоол бий
Дөнгөж төрсөн ч эхийнхээ хөхийг олоод идчихдэг тэр бяцхан үрийг хооллох гэсэн сэтгэлийг гүйцэх зүрх хаана ч байхгүй.

5. Таны сэтгэл хэзээ ч тайван байдаггүй
Хүүхдийнхээ төлөө байнга сэтгэл санаагаа чилээдэг хүмүүс бол яах аргагүй ээжүүд. Дандаа сайн сайхан болоосой гэж боддог амирлагч нар. Тиймээ та бол гүн залбирагч.

6. Та бол баатар
Хэн хүний дотроос гарахааргүй зоригийг та л гаргаж чадна.

7. Та бол энэ дэлхий дээр хамгийн хөөрхөн эмэгтэй
Таны хүүхэд танд “ээж та хамгийн хөөрхөн эмэгтэй” гэж хэлж байсан байх тиймээс та бол хэн нэгний хувьд хамгаас хөөрхөн нь юм шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.