Мах, будаа, гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүн хүний биед хэр удаан шингэдэг вэ?
Хүний идсэн хоол хүнс биед хэр хурдан шингэдэг вэ? Мэдээж хоол боловсруулах хугацаа нь тухайн хүний бие махбодийн, эрүүл мэнд, бодисын солилцоо, нас, хүйсээс хамаардаг бөгөөд зарим хоол хүнс маш олон цагийн турш таны бие махбодид хадгалагддаг харин зарим нь маш хурдан шингэдэг. Таны хэрэглэдэг мах, сүү, хүнсний ногоо, жимс гээд бүгд хүний биед хэр хурдан шингэж ашигтай эрдэс бодисыг цусанд хүргэдэг болохыг сонирхоод үзээрэй

1. Хонины мах 4 цаг

2. Үхрийн мах 3 цаг

3. Ус шууд шингэнэ

4. Гахайн мах 5 цаг

5. Нарийн хүнсний ногоо 2 цаг

6. Тахианы мах 3 цаг

7. Шарж хуурсан хүнсний ногоо 40 минут

8. Самар 2 цаг

9. Загас 1 цаг

10. Сүүн бүтээгдэхүүн 2 цаг

11. Салад болон тос 1 цаг

12. Төмс 2 цаг

13. Жүүс болон жимс 20 минут

14. Будаанууд 2 цаг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







