Соустай бөөрөнхий мах хийх жор

соустай бөөрөнхий мах (төмстэй)
мах(машиндсан)-500гр 
төмс- 5-6ш дунд зэргийн хэмжээтэй 
томато нухаш 50гр 
сонгино 1ш 
давс
перц 
крахмал (эсвэл 2ш талх) 



1.Төмсөө дундуур нь хуваагаад давстай усанд чанана. Няцарч унахааргүй биетэй болохоор нь гаргах хэрэгтэй. 

2.Машиндсан махаа дзавс, перцээр амтлаад крахмал хийнэ. Эсвэл талхаа усанд норгож базаад махандаа хийгээд сайн хольж өгнө./Зориулалтын амтлагч байдаг. Түүнийг машиндсан махан дээрээ шууд хийгээд махаа бөөрөнхийлж болно/

Амталсан махаа бөөрөнхийлөөд бага зэрэг тостой хайруулын тавганд махаа шарна. Борлоод шүүс ялгараад ирэхээр нь томатны нухашаа төмсөө хийгээд хуурна.  1 аяга ус хийгээд зөөлөн галаар буцалгана. Мах төмс нь болохоор нь давс перц бусад амтлагчаараа амтлана.  Соус нь шингэн байвал хуурсан гурил бага зэрэг өтгөрүүлж болно.


Ингээд бэлэн боллоо 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.