Халуун зуны торт
Аагим халуун зуны
хамгийн гоё амттан бол зайрмаг билээ. Тэгвэл хүүхдийн баяраар та бяцхан хөөрхөн
үрсдээ мөхөөлдсөн торт хийж өгөөрэй. Маш
амархан шүү. Дагаад хийгээрэй!

Орц:
1. Дурын цөцгийтэй зайрмаг -1кг
2. Жигнэмэг – 1 уут
3. Самар- 50гр
4. Дурын жимс
5. Давсгүй масло – 50гр
Хийх арга:
Зайрмагаа тасалгааны
температурт хайлуулж бэлдэнэ. Бэлтгэсэн жигнэмэгийг сайтар буталж хайлуулсан маслотой
холин тортныхоо хэвэнд суурийг бүрнэ. Хайлсан мөхөөлдөс дээрээ самрынхаа
үүрмэгийг хийж хутгаад жигнэмэгэн суурин дээрээ цутгаад хөлдөөнө. Хөлдөөснийхөө
дараа өөрийн дуртай жимсээрээ чимэглээрэй. Маш хялбархан бөгөөд өвөрмөц сонголт
болно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







