Араар тавьдаг эрчүүдийн талаар хүүхнүүдэд зориулсан есөн санамж

1.    Хэрвээ найз залуу чинь таныг эргүүлж байхдаа араар чинь тавьж байсан бол гэрлээд ч энэ дутагдлаа засахгүй. Анхны гэрлэлтэд хууран мэхэлж байсан бол дараа мөн л давтагдана. 
2.    Түүний эцэг хүүхэмсэг нэгэн байсан бол эцэг эхээ заавал дуурайдаг. Энэ нь удамшилтай холбоотой. 
3.    Эмэгтэй хүн ч гэсэн эцэг нь эхийг нь мэхэлдэг тааламжгүй уур амьсгалд өссөн бол  ирээдүйд мөн тийм авиртай эр хүнийг сонгодог. 

4.    Гэрлэхээс өмнө хайртай хүн чинь сексийн баялаг туршлагатай байжээ. Гэвч гэрлэсний дараа томоожиж зөвхөн таны төлөө бүхнээ зориулна гэж бодож байгаа бол эндүүрэл. 
5.    Эрчүүд зарим эмэгтэйчүүдтэй (нарийн бичиг, хамтрагч, эхнэрийн найз бүсгүй) их нягт харилцаатай байж болно. Ийм асуудал эмэгтэйчүүдэд ч мөн байдгийн санаарай. 
6.    Адал явдал хайх нь эрчүүдийн цусанд байдаг чанар. Өөр эмэгтэйтэй сексдээд үзвэл ямар байх бол гэсэн саваагүй бодол эр хүний толгойд байнга эргэлдэж байдаг гэдгийг сана. 

7.    Хууран мэхлээд баригдсан ч эрчүүд хэзээ ч гэмшдэггүй. Гаднаа бол өөр л дөө. “Нэг эмэгтэйтэй сексдээ л биз. Юун сүртэй юм” гэсэн далдхан бодол төрдөг. 
8.    Та жирэмсэн эсвэл дөнгөж төрсөн бол хавьтлаас аль болох зайлсхийх учиртай. Тэгэхгүй бол цаадах чинь өөрийн хэрэгцээгээ хэрхэн хангах тухай бодлоо орхихгүй. 
9.    Сэтгэл гутарсан үед сексээс өөр тайвшруулах эм байдаггүй амьдрал нотолсоор... 

Эх сурвалж: women-center.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.