Азтай байх 10 алхам
Азтай боломоор байна уу? Үүнийг уншаад хэрэгжүүлээд үз

1. Азтай байхаа та өөрөө мэднэ
“Би агуу азанд итгэгч учраас илүү шаргуу ажилладаг” Thomas Jefferson
Хэрвээ та ганцаараа хоосон байшинд түгжигдсэн бол азтай байх талаар хэр их бодож чадах вэ? Тийм ч их биш л болов уу? Тиймээс ажилла, ямар нэгэн зүйл хий! Энэ нь таныг азтай байх талаар бодуулж эхлэнэ.
2. Өөрийнхөө амжилтын тухай төсөөл
“Аз гэдэг бол хэнтэй уулзахаас хамаарна” Lucius Annaeus Seneca
Та ажлын ярилцлага, спортын тэмцээндээ амжилт үзүүлж чадахгүй байгаа бол яагаад гэдэг асуултыг хоёрдугаарт тавиарай. Хамгийн түрүүнд амжилтанд хүрсэн гэж төсөөлөөд хийгээд үз. Гайхалтай жүжигчид тайзан дээр гарахаасаа өмнө суудал дүүрэн үзэгчдийн алга ташилтыг төсөөлдөг дасгалыг өөртөө хэрэгжүүлээрэй.
3. Эерэгээр аливааг хар
“Хамгийн том аз бол өөртөө хийх аз юм” Douglas MacArthur
Өчигдөр миний зам дээр үхсэн муур таарчсан би ямар азгүй юм бэ гэж бодох уу би ямар азтай юм бэ машинаараа дайраагүй байна шүү дээ гэж бодох шал ондоо асуудал юм шүү.
4. Өөрийнхөө дотоод мөн чанарыг сонс
“Хөгжилтэй яриа намайг хүнд байдлаас авч гардаг учраас би өөрийнхөө зөн совин болон хошин байдлаалаараа өөрийгөө байнга авч явдаг. Аз дагаж амжилт ч бас ирдэг юм” Jimmy Buffett
Өөртөө боломж олго. Өөрийнхөө зөн совиндоо итгэ. Магадгүй зарим үед хамгийн зөв зам ч байж болно шүү дээ.

5. Муу муухай зүйлийг март
“Ихэнх хүмүүс азтай байдлыг сайн зүйл гэж боддог мөртлөө азгүйтэх явдлыг урвалт гэж үздэг нь харамсалтай” William Feather
Чамд азтай, азгүй байх нь хоёулаа л байх хэрэгтэй. Тийм ээ чи заримдаа алдаж болно. Энэ нь амьдралаас тийм ч хол зүйл биш юм шүү.
6. Өөр нэг өнцгөөс дахиад хараад үз
“Та хүссэн зүйлээ авч чадаагүй ч нэг зүйлийг санаж яваарай аз гэдэг маш хурдан ирдэг юм шүү” Dalai Lama XIV
Унаад босоод байгаарай. Суралцах тусам та аз таны ард байж л байх болно.
7. Стрессийг багасгаж, сөрөг бодлуудаасаа ангижир
“Та азтай байх тухай бодож байна уу? Тэгвэл сайн, муу байхаас хамаарч төлөв нь тодорхойлогдох болно” Alice Hoffman
Уур бухимдал, стресс нь таны азгүй байдлыг хөхүүлэн дэмжигч “тан” тиймээс түүнийг зүгээр л март, хая! Өөдрөг бай аз энд байна.
8. Одоо цагт амьдар
“Аз ирмэгц нь өөрийн болгоод ав” Bruce Springsteen
Өөртөө байгаа өнгөрсөн боломж, алдааг мартаад өөртөө хэрэгтэй хайртай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, үлээгээд ирсэн азыг атгаад аваарай.
9. Аливаад сониуч бай
“Чадвар бол азтай байхын үндэс” Napoleon Bonaparte
Аливаад сониуч ханддаг хүнд боломж илүү их ирдэг.
10. Овсгоотой, эрч хүчтэй бай
Аливаад овсгоотой байж болих хүртлээ бүү бууж өг! Тэгээд хэзээ ч бүү бууж өг!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







