Нарны шилээ өөрийнхөөрөө чигмэглэх энгийн аргууд

Зун болж хээнцэр бүсгүйчүүд маань зуны гоёлдоо анхаарч байгаа бизээ. Хүн болгоны зүүгээд байдаггүй нарны шилтэй боломоор л байгаа биз дээ. 
Тэгвэл дараах зааврын дагуу шилээ гоёмсог болгоцгооё!

Хэрэглэгдэх материал
1.    Дугуй шил
2.    Наадаг хиймэл сувд /жижиг, том хэмжээтэй/
3.    Цавуу

Алхам-1
Том болон жижиг сувдаа байрлуулж үзээд, яаж наавал эвтэйхэн харагдахаар байгаагаа тогтоож авна. Ерөнхий зураг гаргана гэсэн үг юм.

Алхам-2
Сувдан дээрээ цавуугаа түрхээд, бага зэрэг хатаагаад наана. Сайтар хатаагаарай бүсгүйчүүдээ!

Ахиад нэгэн загварлаг шилийг чимэглэх аргыг зааж өгье

Хэрэглэгдэх материал
1.    Дурын шил
2.    Цавуу
3.    Хумсан дээр наадаг гоёл
4.    Шүдний чигчлүүр
Алхам-1
Шилэн дээрээ яг яаж наавал аятайхан харагдахаар байна гэдгийг хараарай.

Алхам-2
Сонгосон хэсэг дээрээ цавуугаа түрхэнэ.

Алхам-3
Түрхэсэн цавуун дээрээ хээ үүсгэх маягаар шүдний чигчлүүрээ ашиглан наана. 
Ингээд л боллоо. Заавал хийж үзээрэй!

 Амжилт!
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.