Уушгины хорт хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Уушгины хорт хавдар нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиолддог түгээмэл өвчнүүдийн нэг юм. АНУ-ын Хорт хавдрын үндэсний хүрээлэнгийн судалгаагаар АНУ-ын 14 эмэгтэй, эмэгтэй хүн бүрийн нэг нь амьдралынхаа туршид уушгины хорт хавдартай болдог гэсэн мэдээ байна. АНУ-д эмэгтэйчүүдийн уушгины хорт хавдраас болж нас барах тохиолдол хөхний хавдрын нас барах тохиолдлоос хол давсан ажээ. Гэвч эрсдэлт хүчин зүйлсийг мэдэж байх нь үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзжээ.
Уушгины хорт хавдрын шинж тэмдэг
Уушгины хорт хавдрын шинж тэмдэг нь тодорхой биш, илрүүлэхэд хялбар биш байдаг. Тус хавдрын эхний үе шатанд ямар нэгэн тодорхой шинж тэмдэг илэрдэггүй байна. Гэвч танд уушгины хорт хавдар тусах магадлал байгаа бол эртнээс оношлуулах нь эрсдлээс хамгаалах болно.

Уушгины хорт хавдар туссан хүнд дараах шинж тэмдгүүд илэрдэг байна.
- Удаан хугацаагаар ханиалгах: Хэрвээ та даарсаны улмаас ханиалгаж байгаа бол энэ нь хоёр долоо хоногоос хэтэрдэггүй. Гэтэл үүнээс илүү хугацаанд ханиалгаж байвал эмчид хандсан нь дээр. Хэрвээ та тамхи татдаг, үүнээсээ болж архаг ханиалгадаг бол ханиадаа өөрчлөгдөж байгаа эсэхийг анзаарч байгаарай. Жишээ нь: илүү хүчтэй ханиалгадаг болох, сөөнгө дуугаар ханиах, цус амтагдах...
- Амьсгал давчдах: та өмнө нь хялбархаан хийчихдэг байсан ажлаа хийхдээ амьсгаа дээрддэг, амьсгал давчддаг болсон бол энэ нь уушгины хорт хавдрын шинж тэмдэг байж болох юм. Энэ шинж тэмдэг нь амьсгалын замыг боож, цээж бүтэхэд хүртэл хүргэдэг.
- Цээж болон яс өвдөх: Тус өвчний шинж тэмдэг нь цээж, мөр өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Уушгины хорт хавдар нь уушги ойролцоох ясанд өвчин оруулдаг байна. Мөн тархинд ч хүрж болдог ба толгой өвдөх зэрэг хэд хэдэн шалтгаан болдог ажээ. Тиймээс таны биед өвдөлт мэдрэгдэж, хол явж чадахгүй бол эмчид хандаарай.
- Хоолой сөөх: Таныг амьсгалахад шүгэлдэх маягийн дуу гарч байвал энэ нь уушгины хорт хавдартай холбоотой байж болох юм. Үүний зэрэгцээ амьсгал давчдах нь хэвээр байвал эртхэн үед нь оношлуулаарай.
- Дуу хоолой өөрчлөгдөх: Та өөрийнхөө дуу хоолойг анзаардаг уу? Тэгвэл таны хоолой сөөж бүгшээд байгаа юм биш биз? Хүйтнээс болж хоолой сөөж болох боловч энэ нь удаан хугацаагаар үргэлжлэвэл тайван байж болохгүй шүү.
- Халдвар авах: Бронхит, уушгины хатгаа зэрэг өвчнүүд нь халдварлан дамждаг учир ийм өвчтэй хүнээс хол байх ба өөрийгөө эрсдлээс хамгаалаарай.
- Жин алдан, хоол дуршил буурч, ядарч, сульдах: Энэхүү өвчин нь өөрийн гэсэн тодорхой, өвөрмөц шинж тэмдэггүй ба өөр төрлийн хорт хавдруудын шинж тэмдэг ч юм шиг санагдаж болно. Гэвч та эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал шуудхан л эмчид хандахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







